НҮБ 2013 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн сайжруулсан жорлонгийн өдөр” болгож зохистой ус ариун цэврийн байгууламжийн ашиглах боловсролыг олон нийтэд түгээх зорилгоор тэмдэглэж иржээ.
Монголын Багш-Эцэг эхийн холбоо ТББ нь Люксембүрг улсын Падем Олон Улсын Байгууллагатай хамтран Хөдөө орон нутагт “Хүүхдэд ээлтэй” ариун цэврийн өрөөг байгуулж, олон нийтийн оролцоог хангах нь төслийг 2016 оны зургаадугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн таван ангийн ариун цэврийн өрөө, 2 багш ажилтны ариун цэврийн өрөөг нийт 64 сая төгрөгөөр засварлан тохижуулжээ. Төв аймгийн ЗДТГ-аас засварын ажлын зардлын 10%-ийг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа юм.
Хөдөө орон нутгийн хүүхдүүд амьдралын зөв дадал, хэвшлийг олж авах нь ариун цэврийн өрөөнөөс хамгийн анх эхэлдэг хэмээн үзэж, юун түрүүнд хүүхдийн насны онцлог, биеийн хэмжээ, нурууны өндөрт суултуур, угаалтуурыг нийцүүлж, ариун цэврийн өрөөг хэрхэн хэрэглэх сургалтад хүүхдүүд, багш ажилтнууд, эцэг эхийг хамрууллаа. Ингэснээр хөдөө орон нутгийн олон нийтэд цэцэрлэгээр дамжуулан ус, ариун цэврийн боловсрол яагаад чухал болохыг сурталчлан таниулж чадлаа.
Үйл ажиллагааны үеэр угаалтуур суултуурын дуу шүлгийг танилцуулж, богино видео үзүүлэх юм. Төслийн үр шимийг нийт 209 хүүхэд, 49 багш ажилтнууд, 400 гаруй эцэг эхчүүд шууд хүртэв.
Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байгаагаас 2.4 тэрбум хүн нь сайжруулаагүй жорлонг хэрэглэж байгаа бөгөөд үүнээс үүдэн өдөр бүр 1000 орчим хүүхэд суулгац өвчнөөр хорвоог орхиж, олон мянган охид зөвхөн сайжруулаагүй ариун цэврийн байгууламжаас болж суралцаж чадахгүй үлдэж байна.