Энэ зун гэрээ нь дуусч чөлөөт агент болох лигийн хоёр удаагийн MVP Стефен Көрри магадгүй NBA-ын түүхэн дэх хамгийн том гэрээг үзэглэх магадлал өндөр байна. Харин тэр аль багийг сонгох бол. Төрөлх хотын баг Хорнэтсыг сонгох уу. Эсвэл өөрт нь боломж өгч анх лигт сонгон авсан Уорриорс багтаа үлдэх болов уу.
Тэгвэл С.Көрри Сан Хосе Меркүри Ньюс сонины сурвалжлагчтай ярилцах үеэрээ дараах зүйлыг хэлжээ.
Стефен Көрри "Яг одоо бол надад өөрийгөө өөр багийн өмсгөлтөйгөөр төсөөлөх ямар ч шалтгаан алга. Гэхдээ юу болохыг бидний хэн нь ч хэлж мэдэхгүй. Би зүгээр л өмнөх ажилдаа анхаарч энэ улиралд аваргын төлөө өрсөлдөхийг хүсч байна. Үүний дараа бусад зүйлс болох ёстойгоороо болох байх” гэжээ.
Оакландад нэгэнт хийх ёстойгоо хийчихсэн түүний хувьд дараагийн гэрээний асуудалд санаа зовох шаардлагагүй юм. Тэр хүссэн хэмжээний гэрээгээ авах нь ойлгомжтой. Уорриорс багийн удирдлагууд ч үүнийг мэдэж байгаа нь эргэлзээгүй.
Багийн нүүр царай болсон тоглогчоо алдвал ямар нөхцөл байдалд орохыг тэд хэнээс ч илүүтэйгээр мэдэж байгаа.Көрри 2013 онд дөрвөн жилийн 44 сая ам.долларын гэрээ хийсэн нь тухайн үедээ боломжийн цалин байсан ч одоо энэ нь энгийн нэгэн сэлгээний тоглогч авах хэмжээний цалин болоод байгаа юм.
Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар түүний дараагийн хийх гэрээ нь таван жил 207 сая ам.доллар буюу жилийн 41 сая ам.доллар байх боломжтой гэнэ.
Эх сурвалж: SPS