“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын олимпийн хорооноос тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.
Монголын үндэсний олимпийн хороо цана, тэшүүрийн спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэ шалгаруулалтад өмнөх өвлийн олимпод оролцсон төрлийн тамирчдыг хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан цанын дөрвөн тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болжээ.
Үүнд:
1.Ч. Отгонцэцэг /Сочи-2014 өвлийн олимпийн наадамд оролцсон/
2.А. Энхтуул
3.Б. Ачбадрах
4.У. Батжаргал нар тэтгэлэг хүртэх юм.
Энэ хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин тус бүр 1800 ам.доллар, дасгалжуулагчид 1600 ам.доллар, бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200 ам.доллар олгох гэрээтэй.