Хямралд шүд зууж буй монголчууд сэтгэлд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэмсэн мэдээ нь НӨАТ-ын байлаа. Ард иргэд ингэж нэгэн зэрэг баярласан өдөр ховор байх. НӨАТ нь хоорондоо харилцан уялдаатай хоёр чухал үр дүнг нийгэмд авчрав. Эхнийх нь эдийн засгийн, нөгөөх нь сэтгэл зүйн.
Далд эдийн засаг ба НӨАТ
НӨАТ-ын мөн чанар нь татвар гэхээсээ илүү бүртгэлийн систем. Монгол Улс анх 1997 онд НӨАТ-ын хууль баталсан ч уг хууль үндсэн үүргээ гүйцэтгэж чадалгүй явсаар ирсэн билээ. Харин 2015 онд НӨАТ-ын шинэчилсэн хуулийг баталж, 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр компаниуд жижиг, том гэлтгүй нэг гараанаас гарна гэж судлаачид үзэж байсан нь зүгээр ч нэг хэлсэн үг биш. НӨАТ-ын татвар сүүдрийн эдийн засаг, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болдог.
2015 онд хууль баталж, НӨАТ-ын цахим бүртгэл, урамшуулал, буцаалтын систем нэвтэрч байхад “Бүтэн жил талоноо бүртгүүлэх хүн байх уу”, “Жилийн дараа яг буцааж өгөх үү”, “НӨАТ-ын хонжвор шударга байж чадах уу”, “Бүх аж ахуй нэгж кассын машинтай байж чадах уу” гэх зэрэг асуулттай иргэд олон байв.
Харин хоёр хоногийн өмнөөс иргэдийн дансанд НӨАТ-ын буцаалт орж ирсэн нь бүх эргэлзээ, тээнэгэлзээг нэг мөсөн арилгав. Баримтаа алдалгүй бүртгэж байсан нь баярлаж, чадаагүй нь харамсаж, НӨАТ-ын буцаалтын талаар монголчууд хошин шогийн мэдрэмж сайтай гэдгээ олон нийтийн сүлжээгээр харуулсан нэг өдөр өнгөрлөө.
Албаны мэдээгээр Ebarimt.mn –д бүртгүүлсэн 650 мянган иргэний НӨАТ-ын буцаалтад нийт 35 тэрбум төгрөг зарцуулна гэсэн байна. Энэ мөнгө бол Монголын эдийн засгийн сүүдэртэй хэсэгт нуугдаж байгаа орлого, татвараас зайлсхийсэн нөхдийн өгөх ёстой байсан татварын мөнгөн дүнтэй харьцуулахад өчүүхэн мөнгө юм.
НӨАТ-ын буцаан олголтын хэмжээнээс илүү энэ шийдвэрийн цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь асар их. НӨАТ-ын хууль 2016 онд хэрэгжиж эхэлснээр олон тэрбум төгрөгийн далд эдийн засаг ил болсон талаар албаны хүмүүс ярьж байна. Цаашид энэ хандлага улам хүчтэй үргэлжилнэ. Эдийн засагт тулгамдаад буй төсвийн орлогыг нэмэх, татварын бааз суурийг тэлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэв. Монголд “Нарантуул”-ын худалдаачдаас эхлээд албан бус секторт ажилладаг, гэхдээ НӨАТ төлдөггүй субъект олон. Албан бус секторт их хэмжээний орлого эргэлддэг. Тэгвэл тэднээс бага хэмжээний НӨАТ авдаг болвол маш олон хүнээс татвар цуглуулж улсын сан хөмрөг арвижина.
Түүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтыг өгснөөр татвар төлөхгүй л бол НӨАТ-ын хяналтад орж зах зээлээс арчигдана шүү гэдэг хүчтэй дохиог нийгэмд өглөө. 2017 онд иргэд НӨАТ-ын баримтаа идэвхтэй бүртгүүлж эхлэхээс гадна худалдаа, үйлчилгээний газрууд кассын машинтай болохгүй бол орлого нь багасна гэсэн ойлголт нийгэмд бий болоод байна. Хэдэн жилийн өмнө ихэнх иргэд НӨАТ-ын цахим системд бүртгүүлэхэд технологийн хувьд боломжгүй байсан бол эдүгээ багаар бодоход монголчууд 4.3 сая карт хэрэглэдэг, 2.4 сая гар утас барьж байгаагаас 1.7 нь смарт утас юм. Өөрөөр хэлбэл технологийн дэд бүтэц хэдийнэ бүрдчихжээ.
Үхэх нь үнэн, НӨАТ-ын буцаалт авах нь үнэн
НӨАТ-ын буцаалтын өөр чухал үр дүн бол монголчуудын сэтгэл зүйд нөлөөлсөн байдал. Прагматизмд үндэслэсэн барууны сэтгэлгээтэй хүн “”батлагдсан хуулиас илүү хүчтэй зүйл байхгүй” гэж боддог. Харин монголчууд хууль, дүрмээс илүү ёс заншил, албан бус хэм хэмжээнд илүү итгэдэг учраас НӨАТ-ын хууль хэрэгжиж, төр амласан буцаалтаа өгнө гэдэгт эргэлзэж байсан хүн олон. Түүнчлэн урамшуулал, бэлэн мөнгө монголчуудад юунаас ч илүү нөлөөлдөг нь монгол үндэстний сэтгэл зүйн онцлогтой холбоотой гэж эрдэмтэд үздэг. Энэ утгаараа НӨАТ-ын буцаалт нь “жилийн дараа ингэж мөнгө авч болох юм байна” гэсэн итгэлийг хүмүүст бий болгов.
Америкчууд “үхэх нь үнэн, бас татвар төлөх нь үнэн” гэж ярьдаг бол монголчууд “Үхэх нь үнэн, бас НӨАТ-ын буцаалт орох нь үнэн” гэж ярьдаг болох нь. Нийгэмд бий болсон НӨАТ-ын тухай итгэл үнэмшил цаашдаа эдийн засгийн салбартаа эерэгээр нөлөөлж эдийн засагт эргэлдэж буй ил, далд орлого бүртгэлийн нэгдсэн системд орж, төрийн зүгээс татварын орчиндоо бүрэн хяналт тогтоох боломж бүрдэнэ.
Тиймээс НӨАТ-ын хууль бол Монгол Улс зах зээлд шилжсэнээс хамгийн амжилттай хэрэгжсэн, онц дүн тавихаар хууль гэж үзэхээс аргагүй юм.
Г.Даваадорж