Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- ХАР ТУГАЛГА: Яагаад БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд ХОРТОЙ металл их илрэв
- УИХ-ын зарим гишүүд намрын чуулганы хуралдааныг хаахаас өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын дарга М.Энхболд 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцвэл чуулганаар оруулахад бэлэн хэллээ.
- GoGo мэдээний агентлагаас Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд санал хүргүүллээ.
- УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ёстой байсан ч УИХ-ын гишүүдийн санал зөрөлдөж, МАН-ын бүлэг нэг өдөр завсарлага авлаа.
- Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд цэвэрлэх байгууламжийг 18 сая ам.доллараар барих тооцоо гарчээ.
- Таны тухай бүхнийг мэдэх ГАР УТСАА хаячихлаа...
- МАН-ын бүлэг нууц хуралдаан хийж, Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авах асуудлыг шийдсэн гэх яриа гарсан бөгөөд энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг ЭНДЭЭС уншина уу.
- Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой Ажлын хэсгийн шалгалтын санал дүгнэлтийг сонсох ёстой байсан ч 49 хувь эзэмшигч талуудын зарим нь хөдөө орон нутагт байгаа гэсэн шалтгаанаар энэ асуудлаар нэг хоногийн завсарлага авах санал гаргажээ.
- Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргасан захирамжийн дагуу энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалттай.
- Замын цагдаагийн албанд нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдэж, 19 хүн хүнд, хөнгөнөөр гэмтжээ.
- Жавхаагийн дуранд: Баянхошууны УТАА!!!
- Эрдэнэтийн асуудлаар УИХ, орон нутгийн сонгуулийг хийсэн бол одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.
- Японы хатаагч технологиор шингэн сүүг богино хугацаанд хуурай сүү болгох үйлдвэрлэлийг нэвтрүүлснээ МДМ компани өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.
- Монгол Улс Манжийн ноёрхлоос салж Монгол Улсаа байгуулж тусгаар тогтнолоо зарласны дараахан буюу олноо өргөгдсөний 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Богд хаан зарлиг гаргаж Их хүрээ гэдэг нэрийг Нийслэл хүрээ хэмээн тунхагласан юм билээ.
- “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
- Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөвлөгөө, хуваарийг баталлаа.
- Өнөөдөр Монгол банк хуваарь ёсоор валютын арилжаа зохион байгуулж, 2481.91 төгрөгийн нэг ханштайгаар 9.0 сая ам.доллар нийлүүлжээ.
- Монгол Улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг олон улсын анхны тэмцээнд оролцохоор өнөө өглөө хилийн дээс алхлаа.
- “Гүрэн" Дээд Сургуулийн дэргэд “Гүрэн” паблишн хаус нээгдэж, захирлаар нь Сувдын Мандухай томилогдлоо.
Дэлхий дахинд
- Анкара хотын дарга Мелих Гёкчек саяхан Туркийн эрэг дагуу болсон газар хөдлөлт нь Америкт амьдардаг, исламын номлогч Фетхулла Гюлений зохион байгуулсан хэрэг хэмээн мэдэгдлээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй хамтран ажиллаж, хоёр орны хооронд үр дүнтэй, ашигтай харилцаа тогтоох хүсэлтэй байгаа талаар бичсэн захидал илгээжээ.
- Ираны үсчин Али Абеди мэргэжлийн өндөр ур чадвараа гайхуулан, дэлхийн хоёр дээд амжилт тогтоосноор Гиннесийн номонд бичигдлээ.
- Их Британийн Парламентын Доод танхим Европын Холбооноос гарах тухай хуулийн төслийг баталж, Засгийн газарт BREXIT-ийн үйл явцыг эхлүүлэх зөвшөөрөл олголоо.
- Хэрвээ Fast Company-ийн мэдээлсэн нь үнэн болж, Apple компани эрс шинэчлэл хийхээр шийдсэн байх аваас энэ оны сүүлээр худалдаанд гарах iPhone 8 үнэхээр онцлог загвартай бүтээгдэхүүн болох нь.