Энэ сарын 31-ний өдөр БНХАУ-тай хиллэдэг автозамын хилийн боомт амарна.
Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
Энэ жил “Монгол бахархлын өдөр” аравдугаар сарын 31-ний өдөр тохиож байгаа ба БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
Орон нутгийн сонгуультай холбогдуулан 2016 оны 10 дугаар сар 19-ний өдөр хилийн боомтууд хаахгүй бөгөөд цагийн хуваарийн дагуу ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.