- Аравдугаар сарын 10-ны өдрийн 00.00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүсийн байсан газар уруу дайран орж их хэмжээний мөнгө, эд зүйлсийг дээрэмдсэн бөгөөд хэргийг шалгаж байна.
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Д.Энхтуяагийн хүүхдийн ядаргаа болон дэлгэцийн донтолтын талаар өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Байгууллагын эрх ашиг иргэд, олон нийтийн эрх ашгаас дээгүүр байх ёсгүй учраас Хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн эзэмшлийн талаарх судалгааг эхлүүлжээ.
- Монголын соёл урлаг, тэр дундаа жазз хөгжмийн түүхэнд анх удаа дэлхийн шилдэг таван жазз хөгжимчин, дуучдын тоглолтыг цувралаар зохион байгуулах гэж байна.
- Олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө өгч байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлаа авсныхаа дараа мэдэгдсэн бөгөөд Бондын бүтээн байгуулалтын зарцуулалтын талаар мэдээллийг ЭНДээс уншина уу.
- Хөгжлийн банкинд Чингис бондын талтай дүйх 1.3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мэдээллээ.
- Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгуулийн зөрчлийг мэдээллэсэн иргэнд урамшуулал олгохоор болжээ.
- #НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт хар тамхины хэрэглээ, хууль бус тээвэрлэлтийн асуудлыг хөндсөн бөгөөд энэ талаарх оролцогчдын байр суурийг хүргэж байна.
- “Номинталст” хамтлагийн гишүүн Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд, А.Хаянхярваа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогджээ.
- УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн талаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан бөгөөд орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр завсарлуулах захирамж гаргана.
- Өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан “Никитон”, “Камертон” хамтлагийн хамтарсан тоглолтын зардал 217 сая төгрөг болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
- Монголбанкны мэдээлснээр есдүгээр сард тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 34 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
- Хурц өнцөг ярилцлагын булангийн шинэ дугаарт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав оролцлоо.
- ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр МАН-ынхан өөрсдийн хамаатнуудаа өндөр албан тушаалд томиллоо хэмээн хэвлэлийн хурал хийлээ.
- Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын халаасны ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ дагуу 14 буудалд шинэчлэлт хийжээ.
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болов.
- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
ДЭЛХИЙД
- Их Британийн эдийн засагч Оливер Харт, Финляндын эдийн засагч Бенгт Холмстром нар энэ жилийн Эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртлээ.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай "Туркийн урсгал" байгалийн хийн хоолой төслийг сэргээх, Туркийн жимс ногоог Оросын зах зээлд эргэн гаргах тохиролцоонд хүрсэн байна.
- Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам ирээдүйд Түвдийн шашны тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдож магадгүй талаар ярилаа.
- Өмнөд Солонгосын Samsung компани Galaxy Note 7 утсыг ашиглаж буй хэрэглэгчдийг утсаа унтрааж, асуудлыг шалгаж дуусах хүртэл хүлээх хэрэгтэй гэж мэдэгдлээ.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Мэтью хар салхинд нэрвэгдсэн Гаитийн хохирогчдод зориулж 119 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ.
- Ангела Меркелийн цагаачдын талаар хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжлэн Германы Хемниц хотноо хэдэн зуун хүн талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ.
- БНХАУ-ын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Xiaomi компани хэт авиагаар хурууны хээ мэдрэх товчлуур бүхий Mi 5S, Mi 5S Plus утаснуудаа танилцуулсан бөгөөд энэ санааг Apple компани ирэх жил нэвтрүүлнэ гэж олон шинжээчид таамаглаж байсан юм.
- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгосын дүрвэгчдийг хүлээж авах нөхцөлийг сайжруулах талаар ямар, ямар “боломж”-ууд байгааг анхаарч эхэлсэн байна.
- Samsung компани Galaxy Note 7 утастай холбоотой гомдол, асуудлын улмаас бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн зогсоож байгаа талаар албан ёсоор мэдэгдлээ.