Тансаг зэрэглэлийн автомашинаараа алдартай “Mercedes Benz” компани Mонако Усан онгоцны шоуны үеэр 1.7 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн усан онгоцоо танилцууллаа.
“Arrow 460 Granturismo” хэмээх энэхүү усан онгоцыг 10 хүн л эзэмших боломжтой аж. Учир нь тус компани онгоцоо ховор байлгахын тулд нэг улсад зөвхөн нэгийг худалдаалах зорилгоор нийт 10-хан усан онгоц үйлдвэрлэхээр болсон байна.
“Mercedes S-class” загварын автомашинтай төстэй харагдах энэхүү усан онгоц 2017 оны II хагасаас худалдаанд гарах юм байна. Харин уг төслийг анх 2012 онд танилцуулж байсан бөгөөд “Silver Arrows Marine” компанитай хамтран үйлдвэрлэж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ