Сум, дүүргийн ИХТ-ийг сонгох сонгууль 18 хоногийн дараа болно. УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчид өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн нэр сонгогчдын жагсаалтад багтсан эсэхэд хяналт тавих эрхтэй байсан. Орон нутгийн сонгуулийн өмнө ч бид энэ эрхээ эдлэх боломжтой.
Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлжээ.
Иймд сонгогч та оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж, мэдээллээ шалгаарай. Хэрэв таны мэдээллийг зөрүүтэй буюу буруу бүртгэсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид аравдугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Энэ хугацаа ирэх сарын 5-нд дуусна.
Нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах бол энд дарна уу.
Сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоорой.