I улиралд хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн нийт хэлцлийн үнийн дүн 472 тэрбум төгрөг болж өсжээ.
2023 оны эхний улиралд тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 311 компани үйл ажиллагаа явуулсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49 хуулийн этгээдээр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд 326 брокер, 1349 агенттайгаар зуучлалын үйл ажиллагаа явуулжээ. Хүртээмжтэй байдлын хувьд 99 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байгааг тайланд дурдсан байна.
Тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын 473 хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс хувьцаа эзэмшигчдийн тоо 83-аар, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 21.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тусгай зөвшөөрөлтэй 311 хуулийн этгээдийн 197 нь нэг хувьцаа эзэмшигчтэй, 160 нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, 69 нь гурван хувьцаа эзэмшигчтэй, үлдсэн 47 нь дөрөв болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.
I улиралд үл хөдлөх хөрөнгийн салбарт 3108 хэлцэл хийгдсэнээс 2294 нь худалдах, худалдан авах хэлцэл, 801 нь түрээсийн хэлцэл байсан аж. Худалдах, худалдан авах хэлцлийн үнийн дүн 454.3 тэрбум төгрөг хүрсэн нь сүүлийн гурван жилийн ижил хугацаан дахь хамгийн өндөр дүн болж байна. Өөрөөр хэлбэл худалдан борлуулсан нийт талбайн хэмжээ 340.8 мянган метр квадрат болсон байна. Түрээсийн хэлцлийн хувьд 17.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь мөн л хамгийн өндөр дүн болж байгаа юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 2022 онд инфляц, геополитикийн асуудал, үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн өссөн байх хандлага 2023 онд ч хэвээр үргэлжлэх төлөвтэйг “Forbes” дурджээ.