“Намрын ногоон өдрүүд - 2023” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 20-26-ныг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээнд нийслэл, орон нутгийн нийт 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 3000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан.
Энэ хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталжээ. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна.
Барааны үнийн мэдээлэл:
- Цагаан идээ: Ааруул 1кг-24 мянга , ээзгий 500гр-14 мянга, цөцгий 500гр-8000, шар тос 1кг-38 мянга
- Жимс жимсгэнэ /кг/: Нэрс-18-20 мянга, аньс-14 мянга, үхрийн нүд-20 мянган төгрөг
- Хүнсний ногоо /кг/: Төмс 500-1800 төгрөг, лууван 2500- 2800 төгрөг байцаа 1500-1800 төгрөг, манжин 3000 төгрөг сонгино 2500-3000, улаан лооль 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Б.Отгонбаатар