Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Урт цагаан"-ы дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Би хотын даргаар томилогдсоноос хойш автозамын түгжрэл, гэр хорооллыг барилгажуулах анхдагч хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг хуульд баримталж буй гол зарчим нь нягтаршил ихтэй байршилд өндөр орон сууц барих асуудлыг хязгаарлаж, дэд төвүүддээ түшиглэж, хотын Их тойруугийн нягтаршлыг багасгах юм.
Их тойрууд нягтаршил ихтэй байсаар байхад энэ бүсэд дахин 1500 орчим барилга баригдах зөвшөөрлүүд олгогдчихсон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого дэвшүүлж байж, өөрийн өмчлөлөө нурааж, өндөр барилга барина гэдэг дэвшүүлж буй бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд "Урт цагаан"-ы барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай барих уу, өмчийн ашиглалтыг сайжруулж, худалдааны төв барих уу гэдэгт иргэдээс санал асуулга авахаар болсон.
Иргэд долоо хоногийн хугацаатай https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч уг асуудалд өөрийн саналаа өгөх боломжтой. Бид төрийн цахим мэдээллийн систем ашиглан санал авч байгаа учир хэн нэгэн санал асуулгын дүнг зохиомлоор өөрчлөх боломжгүй. Иргэд та бүхнийг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.
Дашрамд дуулгахад "Урт цагаан"-ы түрээслэгчид дийлэнх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө өгөөгүй байгаа. Түрээсээ ч өгдөггүй, нийслэлийн өмчийн ашиглалтыг ч сайжруулдаггүй ийм нөхцөл бүрдчихээд байна. Мөн хууль бусаар энэ барилгад алт хайлуулах, химийн хортой бодис ашигладаг зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гарсан" гэв.