Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач Нямын Адъяабазар “Composition” үзэсгэлэнг Монарти виртуал болон биет хосолсон галерейд энэ сарын 15-нд нээлээ.
Н.Адъяабазар зураач үзэсгэлэндээ бүтээлийн сэдвүүдээ дахин эвдэж ассамбляж, контемпорари, пот арт чиглэлээр бүтээсэн кубист дүрсүүдийг ашигласан 50 гаруй бүтээлээ дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын анхны арт аппликэйшинийг олон нийтэд танилцуулан, Н.Адъяабазар зураачийн "Монгол наадам" бүтээлийг 3D хувилбараар үзүүлэв. "Composition" нь найрлага гэсэн утгатай ба Н.Адъяабазар зураачийн зургаан жилийн дараа Монголдоо гаргаж байгаа үзэсгэлэн юм.
Үзэгчдийг өөрийн ертөнц рүү хөтөлж, тэднийг зургийн нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг тэрээр Монголд кубизм хэмээх сонин содон урлагийн урсгалыг дэлгэрүүлэгчдийн нэг.
Зураачийн өдөр тутамдаа хэрэглэдэг будаг бийр, шүдний оо зэргийг бүтээлийнхээ тодотгол болгон зохиомжилж ассамбляж /цуглуулга цогц нэгдэл/ болгохдоо өмнө зурсан зургийнхаа деталь хэсгийн хэвлэлийг зарим хэсэгтээ давхар оруулсан байдгаараа бусад зураачаас онцгойрч чаддаг байна.
Н.Адъяабазар зураачийн уран бүтээлүүд нь дэлхийн урлагийн зураг цуглуулагчдын хувийн цуглуулга, албан байгууллага, галерей музейн сан хөмрөгүүдэд хадгалагдаж байна. Тухайлбал Итали улсад 13 бүтээл, Голланд улсад 14, ОХУ-д 10, БНФУ-д 60 гаруй, ХБНГУ-д 60, Бельги Улсад-13, Америкийн Нэгдсэн Улсад 40 гаруй, Англи улсад 20, Япон улсад 50 гаруй, БНСУ-д 10, Австри 7, БНХАУ-д 40 гаруй, БНБолгар улсад 20 гаруй тооны тосон будгийн бүтээлүүд нь хадгалагдаж байдаг.
Үзэсгэлэн Монарти галерейд ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболд, Боловсролын сайд асан Пунцагийн Цагаан, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр нар оролцон, үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдлээ илэрхийлэн, зураачид уран бүтээлийн өндөр амжилтыг хүслээ.
Н.Эгшиглэн