Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас МУ-ын гавьяат тамирчин, Шатрын их мастер Б.Мөнгөнтуултай хамтран шатрын спорт сонирхогч хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан шатрын даалгавар биелүүлэх уралдааны дүн гарч, шилдэг хүүхдүүд маань өнөөдөр ХасБанкны байранд хүрэлцэн ирж шагналаа гардаж авлаа.
Гурван насны ангилалд зохион явуулсан тус уралдаанд 300 орчим хүүхэд идэвхтэй оролцож, оюун ухаанаа сорин 2 удаагийн даалгавар биелүүлснээс насны ангилал тус бүрд 10 буюу нийт 30 хүүхдийг шалгаруулан Б.Мөнгөнтуул их мастерын шатрын сургалтын эрхийн бичиг болон Ирээдүйн саятан хадгаламж /эхний 3 байранд/, Хасхүүгийн гарын бэлэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын тасалбар зэрэг олон олон бэлгийг гардуулан өгсөн юм.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Б.Мөнгөнтуул гавьяат хүүхэд бүртэй нэгэн зэрэг тоглосон бөгөөд Их мастертай шатар нүүх ховорхон завшааныг алдахгүй хэмээн Сэлэнгэ, Дорноговь аймгаас зорин ирсэн шатар сонирхогчид болон бусад хүүхдүүд маань ч хүслээ гүйцээсэндээ тун их баяртай байлаа. Ирээдүйд шатрын спортоор тууштай хичээллэн, Б.Мөнгөнтуул эгч шигээ их мастер болох урам зориг төрсөн нь гарцаагүй биз ээ.
Ташрамд дурдахад, Их мастер Б.Мөнгөнтуул 6-р сарын 4-өөс 11-ний өдрүүдэд Казахстан улсын Алматы хотод болсон 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль авснаар Азийн аваргаас медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй шатарчин болсон бөгөөд ингэснээр шатрын спортын Олимп гэж хэлж болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
“Ирээдүйн саятан Их мастертай” уралдаанд шалгарсан 30 хүүхдэдээ баяр хүргэхийн зэрэгцээ идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууд болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.
Уралдаанд шалгарсан хүүхдүүд:
№
|
8 хүртэлх нас
|
9-11 нас
|
12-16 нас
|
1
|
З.Жигдэнбадрах
|
Х.Тэргэл
|
О.Насанбуян
|
2
|
Б.Анх-эрдэнэ
|
Б.Ерөөлт
|
Ш.Алтангэрэл
|
3
|
Э.Ивээлт
|
Э Билэгт
|
Ц.Мичидмаа
|
4
|
Ц.Хангал
|
Д.Арванжин
|
Б.Баасангомбо
|
5
|
Д.Мөнхнаран
|
Б.Энгүүнзаяа
|
Д.Золжаргал
|
6
|
Э.Билгүүн
|
М.Чинзориг
|
Т.Сэргэлэн
|
7
|
С.Бүгнээ
|
Б.Ариунзаяа
|
С.Эринхүү
|
8
|
М.Анаржаргал
|
Т.Түвшинтулга
|
Б.Агьбат
|
9
|
З.Төгсжаргал
|
Г.Түшиг
|
Ч.Азжаргал
|
10
|
Т.Хантулга
|
Б.Содбаатар
|
Л.Нарангэрэл