2023 оны үлдсэн хагаст Засгийн газрын бонд зах зээлд нэвтрэх хүлээлттэй байгааг МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцлов.
Тавдугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 296.6 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх сараас 6.3 дахин өссөн үзүүлэлт боллоо.
Тайлант хугацаанд 256.9 сая ширхэг үнэт цаас зарагдсан байна. Үнийн дүнгийн 90 хувийг хувьцааны анхдагч зах зээлд хийжээ. Тухайлбал: өнгөрсөн сард Худалдаа хөгжлийн банк ХК болон ХААН банк ХК IPO хийснийг онцолж болохоор байна.
Ингэснээр тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн сараас 54.7 хувиар өсөж, 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болсныг Монголын Хөрөнгийн бирж онцолж байна.
Өнгөрсөн сард “Топ-20” индекс 35 мянгаас 38 мянган нэгжийн хооронд хэлбэлзэлтэй байсан юм.
Тайлант хугацаанд Монголын Хөрөнгийн биржээс Будапештын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулахаас гадна хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлд анхаарахаар болжээ.
Оны үлдсэн хагаст Засгийн газрын бонд зах зээлд нэвтрэх төлөвтэй байгаа юм. Мөн уул уурхайн биржийн арилжаа долдугаар сараас эхлэхтэй холбоотойгоор холбогдох эрх зүйн орчин, болон журмын төсөлд анхаарч ажиллаж байгааг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлж байлаа.