Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын тэгш хүртээмжтэй байдал, хот хөдөөгийн цахим боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Юнител HUB” төслийг 2022 онд эхлүүлсэн билээ.
Одоогийн байдлаар орон нутгийн 12 аймагт Unitel HUB төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү төв нь сургуулийн насны хүүхдүүдийн зохион бүтээх чадварыг хөгжүүлэх Робот угсралт инженерчлэл, кодчиллын анхан шатны мэдлэг олгох “Робо КИД” сургалт, мөн электроникийн суурь ойлголтуудыг олгох “Электро КИД” сургалтуудыг тогтмол явуулах юм.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг сансрын 7 хоног буюу “World Space week” арга хэмжээг Unitel HUB төвд амжилттай зохион байгуулж 6000 орчим ЕБС-ийн сурагчид, 500 гаруй хүмүүст сансар огторгуйн талаар мэдлэг олголоо.
Хамгийн анх 2022 онд Дархан-Уул аймагт Unitel HUB төвийг нээж байсан бол энэ жил Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай зэрэг 11 аймагт тус төвийг нээн үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.