Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 20-нд гаргажээ. Түүний хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүний саналыг дэмжжээ.
Ганбямбын Дөлгөөн хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх болжээ. Тэрээр Төвбанканд ажиллах хугацаандаа Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах, системийн нөлөө бүхий таван банкны хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах ажлуудыг гүйцэтгэсэн гэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдээс нууцаар санал авч, Г.Дөлгөөнийг ажлаас чөлөөлөв.