Монголчуудын уламжлалт өв соёлын тод илэрхийлэл болсон хамгийн том арга хэмжээ болох үндэсний их баяр наадам болж байна. Судалгаагаар манай улсад ирсэн дөрвөн жуулчин тутмын гурав нь наадам үзэх дуртай гэж гарчээ. Тэдний хувьд монгол наадам нүүдлийн соёлтой нэг дор танилцах завшааныг олгож байгаа юм. Төрийн есөн хөлт цагаан туг, хүндэт харуулын сүрт жагсаал, морь, бөх, сур харваа, үндэсний дээл хувцас энэ болгоныг зөвхөн наадмаас харж болно.
Энэ жилийн наадмыг үзэж сонирхохоор ирсэн жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнд багагүй байлаа. Зарим жуулчдаас тэдний сэтгэгдлийг сонслоо.
Францаас ирсэн аялагч Годфрой Кайперс
-Би өнгөрөгч зургаадугаар сарын 26-нд Монголд ирсэн. Наадмаас өмнө Хөвсгөл, Завхан аймгуудаар аялж, Буддын шашны сүм хийдээр зочилж, морь унасан. Давчуу газар нутагт битүү барилга байгууламжаар хүрээлэгдсэн газар амьдардаг европчууд бидний хувьд Монгол Улсын өргөн уудам газар нутаг нь маш их гайхалтай санагддаг. Энэ өргөн уудам газар нутгаар бэлчиж буй мал сүрэг тэр дундаа морьдыг хараад өөрийн эрхгүй сэтгэл огшсон. Харин өнөөдөр ирсэн зорилгоо биелүүлж үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үзэж сонирхлоо. Нээлт маш гайхалтай байлаа. Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд байдаг Монгол Улс өөрийн дархлаа, онцлог, эв нэгдлээ хадгалж үлдэх хэрэгтэй гэсэн санааг найруулагч өгөх гэсэн болов уу гэж харлаа.
Польш улсаас ирсэн жуулчид буюу Бартекийн гэр бүл
-Гэр бүлээрээ энд байгаадаа маш их баяртай байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголчууд өв соёлоо хадгалж, түүнийгээ дээдлэн хүндэтгэдгийг нь өнөөдөр наадмаар бүгд үндэсний дээлээрээ гоёсноос нь харж болно. Наадмын нээлт гайхалтай болсон. Би моринд хайртай. Наадмын нээлтийн үеэрх морин үзүүлбэрүүд их таалагдлаа.
АНУ-аас ирсэн аялагч Ранди Гибсон
-АНУ-ын Вашингтон ДС хотоос маш их хол замыг туулж ирсэн хэдий ч энэ бол төдий хэмжээний золиос гаргах аялал байсан гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна. Би багаасаа түүхийн ном уншиж, түүхэн баримтат кино үзэх дуртай хүүхэд байсан. Мэдээж Монголын тухай маш олон ном товхимол уншиж, кино үзсэн. Монголд ирж үзэх хүүхэд насны минь мөрөөдөл байсан юм. Хувь тохиолоор ч гэх юм уу Монголд аяллаар ирэх завшаан гарсан. Сайхан байгаль, баялаг түүх, өв соёлтой улс юм. Үнэхээр таалагдаж байна. Дараа боломж гарвал Монголд дахин ирнэ ээ.
Швейцараас ирсэн аялагч Винсент
-Манай гэр бүлийн хүн маань монгол эмэгтэй байдаг. Эхнэртэйгээ цуг Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх удаа наадмын нээлтийг үзлээ. Бүгд наадмын талбайдаа ирж, эх орноороо, түүх соёлоороо бахархан, баярлаж байгаа нь гайхалтай байна.