Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явагдаж буй. Энэ хүрээнд Яармагийн 4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлаар үргэлжилж байна.
34 дүгээр сургуулийн өргөтгөл дөрвөн давхар буюу 400 хүүхдийн суудалтай, 100 ортой 600 гаруй хүүхдийн багтаамжтай. Барилгын зохион байгуулалт нь урлаг спортын заал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, гал тогоо, анги, бүлгийн өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Ажлын явц 98 хувьтай, гадна талбайн тохижилт буюу хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэмэгдүүлэх зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг “Өгөөмөр баян дэнж” ХХК хийж гүйцэтгэжээ.