Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.
-Гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлсэн зарим цахим системийн талаар мэдээлэл өгнө үү?
-Гаалийн байгууллагын цахим шилжилтийн хүрээнд байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээ шат дараатай хэрэгжиж байгаа. Гаалийн Ерөнхий газрын 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний төлөвлөгөөний хүрээнд Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газар, Хяналт, бүрдүүлэлтийн газар, Мэдээллийн технологийн газар хамтран Улаанбаатар хот дахь гаалийн газрын алба нэгжийн хуваарь, томилгоог энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс, Замын-Үүд дэх гаалийн газрын алба хаагчдын хуваарь, томилгоог 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус цахим байдалд шилжүүлсэн. Өмнө нь хуваарь, томилгоог 15 хоног болон нэг сар тутамд тухайн байгууллагын газар, нэгжийн удирдлагын шийдвэрээр гараар хийдэг байсан юм.
Тус ажил хэрэгжсэнээр 15 хоног тутам, сар тутам хийдэг ахлах улсын байцаагч, гаалийн улсын байцаагч , бичиг баримт бүрдүүлэлтийн байцаагч, зөрчлийн албаны байцаагч гээд бүх чиг үүргийн алба хаагчийн хуваарь цахим хэлбэрт бүрэн шилжиж эхэллээ гэж ойлгож болно.
-Энэ хуваарийг заавал цахимаар хийдэг болох хэрэгцээ, шаардлага нь юу байсан бэ?
-Цахим хэлбэрт шилжүүлсэн нь алба хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод, ачааллыг жигд хүртээмжтэй байлгах, нүүр тулсан харилцааг бууруулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой.
-Ямар үр дүн харагдаж байна вэ?
-Алба хаагчдын хуваарь, томилгоог цахим хэлбэрт шилжүүлснээр тухайн алба хаагч хэзээ, хаана, ямар хуваарь дээр ямар томилгоотой ажиллах нь хэн нэгэн дарга, удирдлагын шийдвэрээр бус харин тухайн алба хаагчийн урд нь ажиллаж байсан хяналтын бүс, терминалд ажиллаж байсан давтамж, ажлын цаг ашиглалтын түүх болон бусад шалгууруудаас хамаараад программ автоматаар хуваарилдаг болсон.
Ингэснээр гаалийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг урт хугацаандаа бууруулах хүлээлт, зорилтыг тавьж ажиллаж байгаа. Цаашид энэ программ хангамжаа улам боловсронгуй болгож, ГЕГ-ын харьяа бүх гаалийн газар, хороодод бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Баярлалаа