Өмнөговь аймгийн хэмжээнд ноолуурын үнэ өнөөдрийн байдлаар 61 мянган төгрөгийн үнэтэй, ноолуурын ханш тогтвортой байна.
Арьсны ноолуур 45 мянган төгрөгийн үнэтэйгээр энэ жилийн ноолуурын ханш эхэлсэн бол өнгөрсөн сарын сүүлээр 62 мянга хүрч өссөн юм. Харин өнгөрсөн жилийн энэ үед тус аймагт ноолуур 57 мянган төгрөг хүртэл өсөөд буусан. Энэ жил ноолуурын ханш нэлээн тогтвортой байна гэж түүхий эд худалдан авагч нар хэлж байна.
Малчид ноолуураа өөрсдийн сонирхлын дагуу аль өндөр ханштай авч байгаад нь өгдөг. Тэгвэл албан ёсны хоршоонд буюу малчин иргэдээ бүртгэлжүүлсэн, худалдан авалтын баримт олгодог газар түүхий эдээ өгөх нь эргээд малчиддаа ашигтай байдаг байна.
Тухайлбал банкнаас малчны зээл авах үед тухайн өрхийн орлогыг нотлох баримт хэрэгтэй болдог аж. Хэрвээ малчин албан ёсны хоршоондоо түүхий эдээ өгч бүртгүүлсэн бол энэ нь нотлох баримт болдог байна. Өмнөговь аймгийн Даланзадгадад хэд хэдэн түүхий эдийн хоршоо байдгаас “Хотол таван эрдэнэ” хоршоо нь 517 гишүүн малчин өрхтэй гэнэ.
Д.Мишигсүрэн