МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргажээ. Тэрбээр УИХ-ын сонгууль ойртох тусам Авлигатай тэмцэх газраас явуулж буй дарамт шахалт эрчимжиж, гэр бүл, хамтран зүтгэгчдийг нь айлган сүрдүүлэх зэргээр илэрч дурдаад, өмгөөлөгчтэй хамт байж тус газарт мэдүүлэг өгөх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэд хэдэн өмгөөлөгчид хандсан боловч түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан байна. Иймд өмгөөлөгчдийн мэргэжлийн байгууллагад албан ёсоор хандаж, улс төрийн захиалгатай энэ асуудлыг давж гарах ур чадвартай, эр зоригтой өмгөөлөгч гаргаж өгөхийг хүссэн нь энэ.
Түүнийг Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхийг хүсэж зургаан удаа албан бичиг илгээсэн ч хүлээж авалгүй явсаар өнгөрсөн баасан гаригт БНСУ-ыг зорилоо.
Тус улсад ээлжит эмчилгээгээ хийлгэхээр явсан түүнийг УИХ-ын сонгуулийн өмнө ирнэ хэмээн намын нөхөд нь хэлж байгаа юм.