БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэгвэл Өмнөдийн Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүн тус улсын хамгийн томоохон гэх 109 компанийн төлөөлөл багтжээ.
Тухайлбал тэдгээрийн дунд Өмнөд Солонгосын "гигантууд" болох LG Electronics, Samsung Electronics, Hyundai Motor, Hanwha зэрэг группүүд багтаж байна. Мөн 62 жижиг дунд компани, 73 аж ахуйн нэгж, төрийн өмчийн бусад 36 байгууллагын төлөөлөл Монголд ирнэ.
Компаниудыг ангилбал биотехнологи, эрүүл мэндийн компани 18, түүхий эд болон жижиглэн худалдааны компани 16, машин, тоног төхөөрөмжийн компани 12, үйлдвэр, инженерийн компани 6, эрчим хүчний компани 4 юм байна.
Энэ бол БНСУ-ын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийж буй айлчлалын хамгийн том бүрэлдэхүүний нэг яах аргагүй мөн хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолж байна.
Ийм томоохон хэмжээний бизнесийн төлөөлөгчид ирж байгаатай холбогдуулан Монгол-Солонгосын бизнес форум зохион байгуулагдахаар болжээ.
Энэ үеэр талууд эрчим хүч, эрүүл мэнд, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, шинэ цахилгаан станц барих зэрэг олон салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэн, хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурна хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.
Сонирхуулахад өнгөрсөн онд хоёр улсын худалдаа 292 сая ам.долларт хүрсэн юм.
Эх сурвалж: Korea.net