Рокко Зукерт бол German Prime Doner болон Pasta Girl хэмээх түргэн хоолны газруудын үүсгэн байгуулагч. Монголын хоолны салбарт олон шинэ зүйл нэвтрүүлэхээр ажиллаж буй энэ эрхэмтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Яагаад Монголд ажиллах болсон бэ?
-Би анх 2010 онд Монголд ирж байлаа. Тухайн үед хөдөөгөөр аялж, онгон байгаль, тал нутаг мөн найрсаг зочломтгой хүмүүстэй уулзаж танилцаад энд амьдрахыг үнэхээр их хүссэн. 2013 онд Улаанбаатарт нүүж ирээд, энд Германд байдаг шиг дөнертэй газар байдаггүйг анзаарсан. Тэгээд түргэн хоолны газраа нээхээр зорьсон.
-Та мэргэжлийн тогооч хүн үү?
-Тийм. Би Герман, Итали, Франц хоолны мэргэшсэн тогооч. Германд 20-иод жилийн турш томоохон ресторануудад ахлах тогооч хийсэн. Мөн Монголын томоохон ресторануудад ахлах тогоочоор ажиллаж байсан. Одоо хувийн ажлынхаа хажуугаар, хэд хэдэн ресторануудад зөвлөх хийдэг.
-Та яагаад ресторан биш түргэн хоолны газар нээсэн юм бэ?
-Бид анхнаасаа рестораны бизнес сонирхоогүй. Учир нь үнэтэй ресторанд хоол хүлээгээд суудаг завтай хүмүүс их ховор болсон шүү дээ. Иймд бид түргэн шуурхай, цэвэрхэн, боломжийн үнэтэй мөртлөө эрүүл хоолтой газар дутагдалтай байгааг хараад “German Prime Doner” хэмээх түргэн хоолны газраа нээсэн юм.
Манайх эхний салбараа их дэлгүүрийн баруун урд талд 2013 оны есдүгээр сард нээж байлаа. Одоо энэ салбарынхаа үйл ажиллагааг зогсоосон. Одоогийн байдлаар “German Prime Doner” маань Гэгээнтэн төвийн хоёр давхарт болон И-март худалдааны төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.
-Дөнер гэж яг ямар хоолыг хэлдэг вэ?
-Дөнер бол Туркээс гаралтай. Туркууд дөнерийг Германчуудад зориулж өвөрмөц амт болон орцтойгоор хийж таниулсан юм. Германд дөнерийн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, том цилиндр хэлбэртэй махан таташ болгож зөөлөн гал дээр эргүүлж шардаг. Дараа нь махаа нимгэн зүсээд, Турк талхны завсар шинэхэн ногоо болон сүмсийн хамтаар хийж иддэг. Бид Германд хийдэг энэ технологийн дагуу дөнер кебабаа гаргадаг.
Онцлог нь манайх зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулж Монгол үхрийн мах болон тахианы махыг өдөр бүр гар аргаар бэлтгэдэг ба амтлагчуудаа Германаас авчирдаг юм. Харин талхаа Турк нарийн боовны газраас захиалдаг.
Мөн бид дөнерээс гадна хэд хэдэн Герман хоол хийдэг. Хэдий түргэн хоолны газар ч гэлээ бид эрүүл бөгөөд шинэ хүнсээр Европ хоолыг үйлчлүүлэгчдийнхээ нүдэн дээр, шууд хийж өгөх системээр ажилладаг юм.
-Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл үүсдэг вэ?
-Монгол үхрийн мах фермийн мах биш учраас нутаг нутгаас хамааран янз бүрийн чанартай ирдэг л дээ. Зарим нь хатуу, зарим нь зөөлөн гэх мэт. Германд бол дөнерийн махаа грилл дээрээсээ шууд зүсэж өгдөг юм. Энд тэгж өгөхөөр доторх нь шүүрхий байдаг тул дахин шардаг. Ингэснээр махны шүүслэг чанар алдагдаж, хэт хуурай, түлэнхий мэт болдог. Мөн энэ нь ажиллагаа ихтэйгээс гадна махны шүүслэг байдлыг алдагдуулж хатүү болгодог нь бэрхшээлтэй. Манай зарим хоолны орц, амтлагчууд Монголд байдаггүй тул Германаас захиалж авдаг.
Бидэнд мэргэжлийн тогооч ба хүний нөөцийн асуудал дээр их хүндрэл үүсдэг. Тиймээс бид ажилчдаа өөрсдөө сургаж авдаг л даа.
Мөн үйлчлүүлэгчдийг шударга байгаасай гэж хүсдэг. Нийгмийн сүлжээгээр хүмүүс нэгнээ их шүүмжлэх дуртай болжээ. Гэртээ хоол хийхэд хүртэл өдөр бүр нэг ижил амт, чанартай болдоггүй шүү дээ. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй ч, алдаанаасаа сурч байж л юм улам чанартай болдог. Тиймээс таны орсон газарт асуудал үүсвэл эхлээд менежертэй нь харьцаад үзээрэй. Нийгмийн сүлжээнд муулж бичсэнээр тэр хүний олон жил хөдөлмөрлөж байж босгосон зүйлийг шууд л нураана. Тэр хүний ард хэчнээн ажилчид, хэчнээн хүмүүсийн амьдрал явж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бас хоолоо идэж дуусчихаад шүүмжлэл хэлдэг хүмүүс байдаг. Ядаж дөнгөж амсангуутаа хэлбэл бид шинийг хийгээд өгч болно. Ийм төрлийн үйлчлүүлэгчидтэй яаж харьцахаа мэддэггүй.
-Тогооч хүний ажлын онцлох арга барил юу вэ?
-Тогооч гэдэг зөвхөн хоол хийх биш, гал тогоонд хэрэгтэй бүх зүйлийг төлөвлөж, зохион байгуулах чадвартай хүн байх ёстой. Би аль болох ажлаа сэтгэлээсээ хийдэг. Мөн залуучуудыг анхнаасаа ажлыг зөв хийгээсэй гэж хүсдэг. Хүн амьдралаас өдөр бүр суралцаж, завгүй байх тусам их ажил амжуулдаг гэж би боддог юм. Мэдээж Герман хүний хувьд цаг баримтлах, хэлсэн үгэндээ хүрдэг байх, аливаа зүйлийг стандартын дагуу хийхийг зорьдог нь миний онцлох арга барил юмуу даа.
-Та одоо юун дээр ажиллаж байна вэ?
-Улаанбаатар хотод жинхэнэ Итали пастаг, боломжийн үнээр үйлчлүүлэгчийнхээ нүдэн дээр шууд хийж өгөх шинэ систем нэвтрүүлэх “Pasta Girl” хэмээх түргэн хоолны газрынхаа анхны салбарыг И-март дэлгүүрийн нэгдүгээр давхарт нээгээд байна. Манайд пастагаас гадна чулуун зууханд болгодог пицца мөн Итали амттанууд болох тирамису, панна котта зэрэг гардаг. Бид нийслэлчүүдэд Итали амтыг боломжийн үнэ, эелдэг найрсаг үйлчилгээтэй хослуулан, үйлчлүүлэгч бүрийн сэтгэлд хүргэхээр хичээн ажиллаж байна.
-Танайх хэдэн ажилтантай вэ?
-Манайх хоёр ээлжийн нийт 35 ажилтантай. Бид ажилчдынхаа ажлын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс сүүлийн үеийн, чанартай тоног төхөөрөмжийг ашигладаг. Ажилчид маань ээлжтэй учир ихэвчлэн оюутнуудад байдаг юм. Манай хамт олон шинийг сурах эрмэлзэлтэй, цаг сайн баримталдаг, хүнийг их сайхан угтдаг, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг хөдөлмөрч залуус байдаг. Би тэднээр үнэхээр их бахархдаг шүү.
-Таны цаашдын зорилго?
-Хотын төвд нэг салбараа нээхээр төлөвлөөд байна. Мөн Монголын хоолны салбарт шинэ юм хийхээр төлөвлөсөн байгаа. Удахгүй хэрэгжүүлнэ. Би ярихаас илүү хийхийг илүүд үздэг л дээ.
-Таны залууст хандан өгөх зөвлөгөө?
-Тухайн хүний амжилттай явах эсэх нь хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Тиймээс үргэлж шинийг сурч, хийж байгаа ажилдаа дурлаж, ажлаа чин сэтгэлээсээ хийж цагийг зөв, үр бүтээлтэй ашиглаж сураасай гэж хүсч байна. Залуус та нар Монголын ирээдүй гэдгээ үргэлж санаж яваарай. Том зүйл хийнэ гэхээсээ илүү энгийн зүйлээс, өөрөөсөө эхэлж, зөв хүн болохыг хичээн амьдарвал улс эх орондоо оруулж байгаа том хувь нэмэр шүү гэж зөвлөе.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс