Ази Европын дээд хэмжээний чуулга уулзалт албан ёсоор өндөрлөж, ирсэн зочид гийчид сэтгэл хангалуун буцаж байна. Дэлхийд ганц Монгол наадам үзэж, Их 20-ын уулзалттай адилтгасан дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө.
АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын төрийн байгууллагын тэргүүнүүд, зочид төлөөлөгчид нийлсэн 4000 гаруй хүн Улаанбаатарт цуглаж олон асуудлаар хэлэлцсэн. Хоёр өдрийн хугацаанд зохиогдсон тасралтгүй үргэлжлэх арга хэмжээнүүдэд төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудад 2016 оны Nissan Teana, Patrol, Mercedes Benz S550, S600 тэргүүтэй төмөр хүлгүүдээр үйлчиллээ.
Дээд хэмжээний чуулга уулзалтад зориулж улсаас 20 тэрбум төгрөг төсөвлөсөн хэдий ч эдгээр машинуудыг худалдаж аваагүй, харин хувийн хэвшлийн компаниудаас гурван өдрийн хугацаатай түрээслэсэн юм.