Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 79 насандаа таалал төгслөө гэх мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон ч одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.
Төрийн эрхийг 26 жил барьсан тэрээр өнгөрсөн бямба гарагт бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ талаар түүний отгон охин Лола Каримова-Тилляева нь өнгөрсөн даваа гаригт “Инстаграм”-даа “Эцэг маань тархиндаа цус харвасны улмаас сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь тогтвортой байна. Биеийн байдлын талаар тодорхой зүйл хэлэх нь эрт байна” гэж онцолж байсан юм.
Одоогоор Ислам Каримовын залгамжлагчаар хэн тодрох тухай асуудал нээлттэй байна. 2003 оноос хойш Узбекистаны Ерөнхий сайдын албыг хашиж буй 59 настай Шавкат Мирзияев болох магадлал өндөр байгаа аж. Мөн Засгийн газрын санхүү-эдийн засгийн эвслийн нэгдүгээр ологч сайд Рустам Азимовын нэр дурдагдаад байна. Тэрээр 1998 онд Сангийн сайд, 2000 онд Ерөнхий сайдын орлогч, макро эдийн засгийн сайд, 2003 онд эдийн засгийн сайд, Ерөнхий сайдын орлогч, 2007 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, сангийн сайд, санхүү-эдийн засгийн эвслийн болон эдийн засгийн гадаад харилцааг удирдаж байна.
Каримовын гэр бүлийнхний дотроос ууган охин Гульнара Каримова нь Төв Азидаа хамгийн хүчирхэг эмэгтэйн нэгээр тодорч байлаа. 2008-2011 онд улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан тэрээр Европын хэд хэдэн оронд эрүүгийн хэрэгт холбогдсоноор нэр хүнд нь унасан. Тэрээр 2013 онд Ерөнхийлөгчийн албанд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.
Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 1938 оны нэгдүгээр сарын 30-нд Самарканд хотноо мэндэлжээ. Хуучин ЗХУ-ын үед Узбекстаны Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн албыг хашиж байсан тэрээр 1991 оноос Ерөнхийлөгчид сонгогдон өдгөөг хүртэл хашиж байв.