Монголд анх удаа хүүхдийн киногоор мэргэшин магистрын зэрэг хамгаалсан, Гэр бүлийн радиогийн хөтөлбөр хариуцсан продюсер Д.Болорцэцэгтэй ярилцлаа. Тэрээр анхны киногоо гаргаад алдагдалд орж, урам хугарч байсан тухай, шантралгүй зүтгэхийн үр шимийг амсах талаар болон хүүхдүүдтэй ойр байхын жаргал, үр хүүхэддээ анхаарал хандуулах нь хэчнээн чухал талаар ярисан юм.
-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулчаач?
-Сайн байцгаана уу. Намайг Д.Болорцэцэг гэдэг. Кино урлаг түүн дундаа хүүхдийн киноны салбарыг хөгжүүлэхээр зорьж буй залуусын төлөөлөл гэж өөрийгөө тодорхойлмоор байна. Манай нөхрийг Take off хамтлагийн ахлагч Э.Сүхжаргал нэрээр нь хүмүүс танина байх. Бид гэр бүлээрээ хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл дээр ажиллаж байна. Нөхөр маань урлагтай их ойр учраас кинонуудынхаа дуунд анхаардаг. Бид уран бүтээлээ хүүхдэд зориулж байгаа юм чинь гээд хэзээ ч хайхрамжгүй ханддаггүй. Аль болох гоё, чанартай уран бүтээл хийхийг хичээдэг. Манай хүүхдүүдийн дууг маш олон сургуулийн урлагийн үзлэгээр дуулсан байсан.
“Хичээл дээр” нэртэй дуу Youtube хуудсанд таван сая хандалт авсан. Сэтгэгдэл хэсгийг уншихад л манай киноны тухай судалгааг харахтай адил.
-Монголд хүүхдийн кино урлаг сайн хөгжөөгүй гэдэг шүү дээ. Яагаад энэ чиглэлийг сонгов?
-Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар Харри Поттер шиг мартагдахааргүй цуврал кино бүтээхээр гэр бүлээрээ зорьж байна. Хүүхдийн кино хийх хэцүү ч маш гэгээлэг. Хүүхэдтэй ажиллаж, тэдний төлөө уран бүтээл хийх сайхан шүү дээ. Үргэлж гэнэн цайлган, цагаахан мэдрэмж дунд байдаг. Манай улсад 1958 онд Доржпалам найруулагчийн “Гурван найз” хүүхдийн кино анх гарснаас хойш 61 дэх жилтэйгээ золгож байна.
Ардчиллаас өмнө төр засаг бодлого хэрэгжүүлж, хүүхдүүдэд ямар сэдвийг, хэрхэн харуулахад анхаарал хандуулан жилд хоёр, гурван кино үйлдвэрлэдэг байсан. Харин орчин үед хүүхдийн киноны салбарт анхаарах хүн ховор болсон. Би Монголд хүүхдийн киногоор магистр хамгаалсан анхны хүн. Монголын хүүхдийн кино урлагт домог болсон олон алдартай хүмүүсийн түүхийг судалсан.
Хүүхдийн кино арилжааны киног бодвол өрсөлдөх чадвар багатай. Тийм учраас кино театрт олон хоног үзүүлдэггүй.
-Энэ салбартай амьдралаа холбосон залуу хүний хувьд хүүхдийн кино, контент цөөн гарч буйгийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Хүүхдийн кино арилжааны киног бодвол өрсөлдөх чадвар багатай. Тийм учраас кино театрт олон хоног үзүүлдэггүй. Мөн хүүхдүүд кино үзэхдээ өөрсдийнхөө хүслээр бус эцэг, эхийнхээ зөвшөөрөл, тасалбарын мөнгөөр кино үздэг.
-Хүүхдийн контент үйлдвэрлэх санааг хаанаас, хэрхэн олж байв?
-Манай ээж насаараа хүүхэдтэй ажилласан, цэцэрлэгийн багш. Ээжийн маань хүсэл мөрөөдөл урлагийн хүн болох байлаа. Тэгээд ээж маань миний Үндэсний кино урлагийн дээд сургуульд орох үүдийг нээн, намайг дагуулж очиж байсан. Урлагийн сургууль төгссөн хүн бүр энэ салбарт амжилт олох хэцүү. Би сургуулиа төгсөөд гэрийнхэнтэйгээ хамт гадаадад ажиллаж, амьдарч байгаад буцаж ирсэн. Ээжийнхээ цэцэрлэгт хэсэг хугацаанд ажилласан. Нэг өдөр ээжтэйгээ кино үзээд сууж байхад алаан хядаантай дүрс гарсан. Тэгэхэд ээж “Манай Монголд зөвхөн хүүхдийн сэтгэхүйд тохирсон кино, нэвтрүүлэг бараг байхгүй” гэсэн нь миний дотор хадгалагдаад үлдчихсэн. Энэ мөчөөс л хүүхдэд зориулсан контент хийх сэдэл төрсөн. Ингээд анхны киногоо өлгийдөн авсан даа.
-Анхны кино хэр амжилттай байсан бэ?
-Шударгаар хэлэхэд анхны кино огт амжилт олоогүй. Бид маш их алдагдалд орж, байдал хүнд болсон. СУИС-ийн Радио телевизийн дээд сургуулийн доктор Цэнгэл манай киног үзээд “Зорилгоосоо битгий буцаарай. Нэг кино хийгээд л ашиг олж, тэсрэлт хийнэ гэж байхгүй. Та нар шиг залуус хийж бүтээхгүй бол Монгол хүүхдүүд өв соёлоо тээсэн, зөв Монгол хүн болж төлөвшиж чадахгүй. Гадны орнуудын кино, соёлд уусаж одно” гэж хэлсэн. Энэ үг бидний зүрх зоригийг хурцалж, зогсошгүй уран бүтээл хийх урам хайрласан.
Бид хийсэн, бүтээснээ аль болох олон хүнд хүргэхийн тулд захын сургуулиудыг зорьж, хүүхдүүдэд киногоо үнэ төлбөргүй үзүүлдэг.
-Хүрээлэн буй орчин нь ухаалаг, цахим хэрэглээгээр дүүрэн учир дижитал эриний хүүхдүүдийн үзэх дуртай контент хүртэл өөр болж байх шиг санагддаг?
-Тийм ээ. Хүүхдүүд цаг үеэ дагаад хуучны Монгол кино огт үзэхгүй байна. Харин гаднын хүүхэлдэйн киноны баатруудыг төвөггүй нэрлэж чадна. Бид Монгол хүүхдүүдийн зүрх сэтгэлийг татах, дуртай баатрыг нь бүтээхийг хүсдэг. Ингээд “Том зургаан толгойт” нэртэй киноныхоо хоёрдугаар ангийг бүтээсэн. Ашиг хайхаас илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүй хойчоо кино урлагаар дамжуулж, зөв хүн болгон төлөвшүүлэхээр төсөл хэрэгжүүлж энэ жил “Том амжилт” нэртэй гуравдугаар ангиа өлгийдөн авсан. Бид хийсэн, бүтээснээ аль болох олон хүнд хүргэхийн тулд захын сургуулиудыг зорьж хүүхдүүдэд киногоо үнэ төлбөргүй үзүүлдэг.
-Зорьж очин, кино үзүүлэхэд хүүхэд, багачууд хэр хүлээж авдаг вэ?
-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэлээд олон сургуульд киногоо гаргасан. Эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулиудыг ихэвчлэн зорьдог.
Биднийг очиход хүүхдүүд кино үзэхийг догдлон хүлээж, өөрсдийн боломждоо тааруулж попкорны оронд ундаа, контик барьсаар суудаг. Тэд киног зүгээр үздэггүй, зүрх сэтэглээрээ дотор нь орж үздэг. Хэсэг хугацаанд ч гэсэн хүүхдүүд аз жаргал, баяр баясгалантай байхыг хараад би маш их урам зориг авдаг. Олон сургууль руу очиход хотын төвд кино театрт орж үзээгүй хүүхдүүдтэй таарна. Амьдралдаа анх удаа бүрэн хэмжээний киног, кино театрт сууж байгаа юм шиг үзнэ гэдэг тэдэнд ямар мэдрэмж өгч буйг харах сайхан. Тэр хүүхдүүдийг хараад бид заавал энэ ажлаа үргэлжлүүлэх ёстой юм байна гэсэн ухаарал авдаг.
-Та бүхний хийж буй кинонууд юугаараа онцлогтой вэ?
-Монгол хүүхдийн сэтгэхүйд таарсан, өв соёл, ухаарал, уламжлалаа тээсэн гэдгээрээ онцлогтой. “Том зургаан толгой” киног үзээд байгальд хог хаяж болохгүйгээс эхлээд энгийн сонсогдож болох ч хамгийн үнэ цэнэтэй сургамж авна. Уул, ус, ургамал амьтнаа хайрлах нь хүн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлана.
Монгол ахуй, соёл орчинд хийж буй болохоор Монгол хүүхдүүдэд ойр тусдаг. Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжил, сургууль дээрээ үе тэнгийхэнтэйгээ хэрхэн харьцдагийг мэддэггүй. Зарим нь мэдэхийг ч хүсдэггүй. Бид энэ орон зайг нөхөж ээж, аав нь анхаарал халамж, зөвлөгөө өгөлгүй орхидог зүйлсийг киногоороо дамжуулан хүүхдүүдэд үзүүлэхийг зорьдог.
-Дараагийн уран бүтээл хэзээ гарч, багачуудаа баярлуулах вэ?
-Бид энэ сарын 21-нд 11 цагаас UB palace-ийн тайзнаа “Том толгойтын шинэ жил” жүжигчилсэн тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж, шаргуу бэлдэж байна. Ирэх жил Европын зургаан улсад зураг авалт хийн, хүүхдүүдэд шинэ ертөнцийг харуулсан “Том аялал” нэртэй адал явдалт кино хийхээр төлөвлөсөн. Энэ киногоор Монгол хүүхдүүдэд дэлхийг үзүүлж, дэлхийд Монголоо сурталчилна.
-Яагаад гаднын улсыг зорьж кино хийхээр шийдсэн бэ?
-Европын орнуудад зураг авалт хийхэд хөрөнгө их шаардана гэх мэт асуудал бий. Гэхдээ бид хүүхдүүдэд Монгол киногоороо дэлхийг харуулмаар байна. Хорь, гучин жилийн дараа манай киног багадаа үзэж байсан залуу эсвэл бүсгүй Монгол улсын Ерөнхийлөгч болоод “Би хүүхэд байхдаа нэг кино үзсэн нь дэлхий ертөнцийн уудмыг ойлгуулж, надад асар том боломж байгааг харуулж, хүсэл мөрөөдлийн минь хүрээг тэлсэн” гэж хэлээд ч зогсож байх ч юм билүү. Энэ л бидний ирээдүйн үр дүн болно.
-“Том дөрвөн толгой”-гоос эхэлсэн нэлээд хэдэн цуврал кино гарлаа. Хүүхдүүд дараагийн ангийг тэсч ядан хүлээж байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Манай киног мэдэхгүй хүүхэд ховор болсон. Бид хүүхдүүдээс киноны юу нь таалагдсан, юу нь таалагдаагүйг асууж, бяцхан судалгаа хийсэн. Кинонд хошин шогийн алдартай жүжигчин тоглосон эсэх нь огт ач холбогдолгүйг олж мэдсэн. Хэн гэдгээс илүү тэдэнд мартагдахааргүй үлгэр дууриал үзүүлэх нь л чухал юм билээ.
Над руу нэг эмэгтэй залгаад “Та энэ киноны найруулагч мөн үү. Манай хүүхэд танай киног үзээд хоолны мөнгөнөөс өдөр бүр мянган төгрөг хадгалдаг болсон. Би танай киног үзэж байгаагүй ч хүүхдээ ийм сайн зуршилтай болсонд маш их баяртай байна. Би ч бас хүүхэдтэйгээ цуг хадгаламжтай болсон” гэсэн. Уран бүтэнлчид ийм сайхан сэтгэггдэл сонсоод баярлаад нисэх нь холгүй л болдог юм.
-Энэ жил “Том амжилт” киногоо UB palace-т нээсэн шүү дээ?
-Тийм ээ. Өмнө нь кино театрт ердөө 300-500 хүүхдэд киногоо үзүүлж байсан. Энэ жил анх удаа UB palace-т 3000 хүүхдийн өмнө киногоо нээсэн. Киноны гол дүрийн хоёр хүү маань “Том амжилт” нэртэй 11 дуутай цомог гаргасан. Киногоо үзүүлээд, тоглолтоо хийсэн нь Монгол хүүхдүүдийн хувьд анхдагч болсон. Энэ кингогоор сургуулийн орчимд эрэгтэй хүүхдүүд нэгнээ шоглох нь эцсийн дүнд юунд ч хүргэдэггүй. Үүний оронд нэгнээ зөв зүйлд уриалах ёстой гэсэн агуулгыг хүргэсэн.
-Танай киног шүүмжлэх хүмүүс бий юу?
-Аливаа зүйл сайнтай, муутай л байдаг. Энэ салбарыг хөгжүүлэхээр эхэлж буй залууст алдаж онох зүйл байна. Манай кино, дууг зарим нь хэт их ухаарал хайрласан юм биш үү гэх нь бий. Гэхдээ ухаарал хэзээ ч ихэддэггүй. Таван ухаарал хайрлах санаанаас хүүхэд нэгийг нь л өөртөө шингээгээд авбал бидний зорилго биеллээ олж байгаа хэрэг.
-Хүүхдүүдтэй ажиллаж кино бүтээхэд хүндрэлтэй тал бий юу?
-Киногоо сайн хийхийн тулд хүүхдээс сайн жүжиглэж, мэргэжлийн байхыг шаарддаггүй. Амьдрал дээр ийм үйл явдал болбол чи юу хийх байсан бэ гэдгийг л ойлгуулдаг. Тэр ч утгаараа үзэгчдэд илүү ойр хүрдэг байх. Манай кинонд дүр бүтээсэн хүүхдүүд биеэ тоох вий гэж эмээн хайрлаж, хамгаалж, байнга анхаарал хандуулдаг.
-Орчин үед ээж, аавууд ажил ихтэй гэсэн шалтгаанаар хүүхдэдээ цаг зав гаргах нь багассан санагддаг?
-Энэ бол маш буруу хандлага. Ээж аавууд хүүхдэдээ аль болох их цаг гаргаж байх хэрэгтэй. Манай эцэг эхчүүд хүүхдээсээ “Миний хүүхэд юу сонирхож, юу хийхийг хүсэж байна” гэж асуухаас илүүтэй захиран тушаах “Одоо бос, алив унт, хоолоо ид” гэх мэт үйл үгээр харьцдаг. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг сонсолгүй өөрийн бодлыг тулгах хандлагатай байдаг.
-Хүүхдээ үл хайхрах нь юунд хүргэх бол?
-Эцэг эхчүүд хамгийн түрүүнд ирээдүйд ямар хойч үе бэлдэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Та хэр хэмжээний цагийг хүүхэддээ зарцуулахаас тэдний ирээдүй шалтгаална. Хүүхдийнхээ зүрх сэтгэлд үргэлж ойр байх нь хамгийн чухал. Ээж, аав нь завгүй гээд хайхрахгүйн улмаас хүүхдүүд өөрсдөө л өсөж, төлөвшиж байгаа юм шиг санагддаг. Ирээдүйд сайхан нийгэм бүтээхийг хүсэж байгаа бол хүүхдэдээ анхаарч, цаг гаргах хэрэгтэй.
Дижитал эрин үе гэж ярьдаг ч манай хүүхдүүдэд Монгол хүний найрсаг, дотно, яриасаг, зочломтгой, нээлттэй зан чанар байсаар байдаг.
Хэд хоногийн өмнө манай киноны фэйсбүүк хуудсанд Чандмань-Эрдэнэ гэх хүүхдээс захиа ирсэн. Тэр охин манай киног үзээд, ойлгосон, ухаарснаа бичсэн чин сэтгэлийн үгсээ илгээсэн юм. Тэр охины бяцхан оюунд бол энэ фэйсбүүкийн ард манай киноны гол дүрийн хоёр хүүхэд л байдаг гэж бодсон байх. “Зарим хүүхэд та нарыг их зантай гэж боддог. Яг үнэндээ надад та хоёр эгэл даруу, нэг тэрэгний хоёр дугуй мэт бие биенээ хүндэлдэг, болохгүй юмаа засдаг хүүхдүүд шиг санагдсан. Та хоёрыг алдартай жүжигчин болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би ч гэсэн ийм сайн найзтай болоод олон жил сайхан найзлах болно” гэсэн байсан. Хэн ч энэ хүүхдийг захиа бич гэж шаардаагүй. Ээж аав нь энэ тухай мэдээгүй байх. Үзсэн киноноосоо захиа бичих сэдэл олно гэдэг маш том ахиц. Хэдийгээр бид дижитал эрин үе гэж ярьдаг ч манай хүүхдүүдэд монгол хүний найрсаг, дотно, яриасаг, зочломтгой, нээлттэй зан чанар байсаар байдаг.
-Таны нийгэмд сэтгэл зовниж, өөрчлөхийг хүсдэг зүйл юу вэ?
-Гэр бүл салалтаас улбаалан хүүхэд өнчрөх явдал их буйд санаа зовж явдаг. Тиймээс кинондоо энэ өнцгийг заавал оруулж өгөхийг эрмэлздэг. Хосууд салаад хоёр тийш болоход асуудал шийдэгдээд дуусдаг юм биш. Залуусыг аль болох нэг нэгнээ ойлгож, учир зүйгээ олж, амьдралд тэвчээртэй хандаасай гэж хүсдэг. Хүний амьдрал яг кинотой адилхан, өөр өөр зүйлс харуулж, уйлуулж, дуулуулж, ухааруулдаг. Хамгийн гол нь энэ киног аз жаргалтай төгсгөх үү, алдаа оноо харуусалтай дуусгах уу гэдэг нь хувь хүний ухамсар, тэсвэр, тэвчээр юм.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
-Маш их баярлалаа.