ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ХҮМҮҮСИЙН ДАРХЛАА СУЛАРЧ БАЙДАГ
Энэ жил өмнөх оныг бодвол хуурайшилт эрт эхэлсэн. Тиймээс байгаль, амьтан болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Хуурайшилт ихсэж байгаа энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих талаар “Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор, профессор Б.Намтайтай ярилцлаа.
-Энэ жил хур тунадас бага орж, хуурайшилт их байх төлөвтэй. Хуурайшилтаас болж үүсэх өвчин гэж байдаг уу?
-Хуурай, халуун, бохир, бүгчим агаар нь эрүүл мэндийг сорогч агаар болдог. Тэгэхээр хуурайшилт нь өвчин үүсгэх шалтгааны нэг мөн. Тодруулбал, халуун, хүйтэн, чийг, нойтон, ган, хуурай гэдэг нь байгалийн хүчин зүйл. Эдгээр нь хүнд битгий хэл байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Хаврын хуурай нөхцөлд халуун өвчин болон үе мөчний, элэгний, үрэвслийн гаралтай өвчнүүд ихэснэ. Үүнээс гадна нойр муудах, мэдрэлийн ядаргаа ихсэх хандлагатай байдаг.
-Хуурайшилт ихсэж байгаа энэ үед дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-Зөв зохистой хооллох, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, сайн унтаж амрах, цэвэр агаарт сайн гарах хэрэгтэй. Мөн 11.00-15.00 цагийн хооронд наранд сайн суух хэрэгтэй. Энэ хугацаанд хүмүүс ихэвчлэн ажил эсвэл гэртээ дөрвөн хананы дунд байдаг.
Мөн 11.00-15.00 цагийн хооронд наранд сайн суух хэрэгтэй.
Нарны гэрлийг биедээ шингээж чадаагүйгээс болоод яс хэврэгшинэ, үе мөч өвдөнө, витамин д болон кальцийн дутагдалд орно гэх мэтээр асуудал гардаг. Кальци уух нь гол биш, байгалиасаа зөв энерги авах ёстой. Хамгийн чухал нь амьдралын зөв хэв маяг шүү дээ. Яагаад гэвэл амьдралын буруу хэв маягаас болж дархлаа сулардаг.
-Зарим хүн өдөржин унтсан ч нойр хүрээд байна гэдэг. Хэдэн цагт унтвал дархлаагаа нөхөх боломжтой вэ?
-Хүний хор бүхэн гадагшлах, дархлаа сэргэх, бие махбод биологийн хувьд амрах цаг уламжлалт анагаах ухаанд байдаг. Дархлаа сэргэх үе нь 22.30-03.00 цаг юм. Энэ хугацаанд л сайн унтаж амрах хэрэгтэй.
- Хаврын хуурай нөхцөлд халуун өвчин болон үе мөчний, элэгний, үрэвслийн гаралтай өвчнүүд ихэсдэг.
- Зөв зохистой хооллох, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, сайн унтаж амрах, цэвэр агаарт сайн гарах хэрэгтэй.
- Өдрийн ядаргааг өдөрт нь, сарын ядаргааг сард нь, жилийн ядаргааг жилд нь тайлах ёстой байдаг.
-Хаврын улиралд хүмүүсийн дархлаа яагаад илүү сулардаг юм бэ?
-Жилийн дөрвөн улиралд хүмүүсийн дархлаа суларч байдаг. Гэхдээ хавар дулаарч, өдөр уртасдаг болохоор хүмүүсийн дархлаа илүү суларна. Түүнчлэн цагаан идээ, мах, сүү шинэ биш байдаг гэх мэт нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тиймээс хаврын улиралд илүү их ядрах, бухимдах, хууч өвчин хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Дархлааг ядаргаа гэж ойлгож болно.
Ер нь дархлаа гэдэг их өргөн цар хүрээтэй зүйл. Дархлааг ядаргаа гэж ойлгож болно. Хийн буюу мэдрэлийн, аргын буюу халуун чанартай, билгийн буюу сэрүүн чанартай ядаргаа гэж ялгана. Энэ бүгд нийлээд дархлааг сулруулж, хямраадаг. Нас нэмэгдэх, ачаалал ихсэх болон ядрахаар дархлаа сулардаг.
Дархлаа суларсан тохиолдолд өвчинд амархан өртөнө. Тухайн өвчин эдгэхгүй удна. Тиймээс өдрийн ядаргааг өдөрт нь, сарын ядаргааг сард нь, жилийн ядаргааг жилд нь тайлах ёстой. Ядаргааны асуудлыг шийдэж чадвал бүх өвчин өөрөө эдгэрдэг.
-Дархлаа сулрахад нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ?
-Уур бухимдал, сэтгэл гутрал энэ бүгд хүний дархлааг үгүй болгож байдаг. Мөн ажлын ачаалал, унтаж амрахаа зохицуулахгүй байх, шим тэжээлээ нөхөхгүй байх нь дархлаа сулрах үндэс болдог. Бие махбодод хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисоо хэр авч байгаа нь бас чухал. Монголчуудын хувьд амьтны гаралтай уураг байх ёстой хэмжээнээсээ илүү байдаг. Өглөө, өдөр, орой байнга мах идэж байгаа нь үүний шалтгаан.
Аливаа зүйл хэмжээндээ байх хэрэгтэй. Илүүдсэн, дутуудсан тохиолдолд ялгаагүй хор болно. Дараагийн нэг асуудал нь хөдөлгөөн. Хөдөлгөөн багасвал эд эсийн сэргэлт мууддаг. Үүнээс болж дархлаа дахиад л суларна.