Өнөө жилийн улсын баяр наадмаар тав даван шөвгөрч, улсын начин цол хүртсэн Алтангэрэлийн Давааням, унаган нутгийнхаа нэрийг хүчтэний торгон дэвжээнд дуудуулан барилдаж явсан, аймгийн арслан Ванжилын Ванчигдорж, олон жил амжилттай сайн барилдаж буй, аймгийн арслан Лханаагийн Нямбаяр, өнөө жил Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн Буянтогтохын Пүрэвдорж нарын алдрыг тэмдэглэх баяр наадам Хөвсгөл аймгийн Галт суманд боллоо.
Өмнөх зууны бөхийн их голомт нутаг Далай чойнхор вангийн хошууны гол цөм нутгийн бөхчүүдийн алдар тэмдэглэх наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Галт сумын харьяат, “Шижир гоулд” ХХК, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Хөхчирэнгэр түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Цагаан уулын магнит” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэлээ. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Д.Батбаатар нар шалгарчээ. Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- Ч.ХӨХЧИРЭНГЭР у.ө.и.н – Пүрэвжав с.н
- Б.БАЯНМӨНХ у.н – Х.Пүрэвсамбуу с.х
- Б.ДАВАА-ОЧИР у.н – Пүрэвбаяр с.з
- П.ГАНТӨГС а.а – Д.Баасанбаяр с.з
- Э.БААСАНЖАВ а.а – Н.Дэмбэрэлцэрэн с.з
- Б.ХАШ-ЭРДЭНЭ а.а – Г.Доржжигжид с.з
- Д.БАТБААТАР а.а – Н.Цэрэндаш с.з
- Г.БАТ-ЭРДЭНЭ а.н.н – Э.Өлзийсайхан а.н
Дөрвийн даваа
- Ч.ХӨХЧИРЭНГЭР – Г.Бат-Эрдэнэ
- Б.Баянмөнх – Д.БАТБААТАР
- Б.ДАВАА-ОЧИР – Б.Хаш-Эрдэнэ
- П.Гантөгс – Э.БААСАНЖАВ
Тавын даваа
- Ч.ХӨХЧИРЭНГЭР – Д.Батбаатар
- Б.Даваа-Очир – Э.БААСАНЖАВ
Зургаагийн даваа
- Ч.ХӨХЧИРЭНГЭР – Э.Баасанжав
Т.Түмэндэмбэрэл