Багануур8 Шивээ-Овоогийн уурхай Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг.
Манай улсын нүүрсний нийт хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 1-ний байдлаар 90, Шивээ-Овоогийнх 86 хувь байна.
Дулааны цахилгаан станцууд нүүрсний төлбөр дутуу хийснээс санхүүгийн хүндрэл үүссэн гэдгийг уурхайн удирдлагууд онцоллоо. Тодруулбал, дулааны цахилгаан станцуудаас Багануурын уурхай 3, Шивээ-Овоогийн уурхай 4.1 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээс зайлсхийж, төрөөс Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн. Ингэснээр дээрх уурхайнууд тонн тутамдаа алдагдал хүлээсээр байгаа юм. “Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 37000 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 33500 төгрөгөөр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Харин Шивээ-Овоо нэг тонн нүүрснээс 1900 төгрөгийн алдагдал хүлээж байна. Тус уурхайн нэг тонн нүүрсний өөрийн өртөг 31500 төгрөг бөгөөд ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 29600 төгрөгөөр нийлүүлдэг.
Багануурын уурхай ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт, Амгалан, Налайх болон Багануурын дулаан болон цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангадаг. Харин Шивээ-Овоо ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн уурхайд эрчим хүчний нүүрс нийлүүлж байна.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК