Соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад таниулж Монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, Монголын энтэртайнмент брэндийг бий болгох зорилгоор “Legend Show” төслийг 2018 оноос санаачлан хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү шоу нь Монголын язгуур урлаг, нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим, модерн балет, тайз дэлгэц хосолсон энтертайнмент тайзны бүтээл юм.
Тус шоуны Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд МУГЖ Б.Мөнхбаатар болон уртын дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, хөөмийч Ж. Мэндбаяр, Номадик балет продакшны балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач ба акробатчид гэх мэт нийт 120 гаруй мэргэжлийн уран бүээлчид оролцож байгаа аж. Энэхүү тоглолтын бүх хувцас, тайзны чимэглэл, хэв маяг зэргийг шинээр хийсэн нь бусад тоглолтуудаас онцлогтой гэв.
“Legend” энтертайнмэнт шоу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын их танхимд болно.
Г.Должинсүрэн