Google компани өнгөрсөн Пүрэв гарагт Google Maps-ийн нэгэн шинэчлэлтийг олон нийтэд танилцуулсан нь автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврүүд хэр их хүнтэй байгааг харуулах нэмэлт байлаа. Эхний ээлжинд 200 гаруй хотод нэвтрэх уг нэмэлтийн ачаар автобуснууд хэр зэрэг хоцорч явааг мөн харж болох аж.
Жишээ нь та утаснаасаа өөрийн суух автобусанд хэдэн хүн зорчиж байгааг хараад зогсохгүй сул сандлын талаарх мэдээллийг хүртэл харах боломж бүрдэх гэнэ. Мэдээж ийм төрлийн таамаглах системийг бүтээхэд маш их хэмжээний мэдээллийн сан шаардлагатай. Тийм ч учраас өнгөрсөн 10 сараас хойш Google компани хэрэглэгч болон жолоочдоос тухайн чиглэлд хэр хэмжээний зорчигчид үйлчлүүлдэг болон зорчигчид ихэвчлэн ямар автобусаар хаашаа зорчдог зэрэг олон төрлийн мэдээллийг асууж цуглуулсаар байгаа юм.
TechCrunch-ын мэдээлснээр уг нэмэлт нь Google Maps-т 2017 оноос хойш ашиглагдаж буй дэлгүүр болон зоогийн газар хэр зэрэг олон хүнтэй байгааг таамагладагтай адил зарчмаар ажиллах aж.
Эх сурвалж: Gizmodo