Энэ сарын 11, 12-нд тав дахь удаагийн уян дурангийн эмч, паталогийн эмч нарт зориулсан “Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт нарийн мэргэжлийн, ахисан түвшний сургалт зохион байгуулж байна. Мед импекс интернэшнл компани Олимпус корпораци болон ANBIIG (Asian Novel Bio-Imaging and Intervention Group)–ийн дэмжлэгтэйгээр Монголын Интервэйшнл Эндоскопийн нийгэмлэг, Интермед эмнэлэгтэй хамтран зохион байгуулжээ.
Сургалтын хөтөлбөрт улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоонд NBI технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хэт авиан дуран (EUS)-р оношлогоо хийх аргачлал болон булчингийн агшилтыг сулруулах уян дурангийн ажилбар (POEM - Per-Oral Endoscopic Myotomy), бүдүүн гэдсийг оношилгоонд бэлтгэх аргачлал, дурангийн гистологийн шинжилгээний чанарыг сайжруулах, цус тогтоох аргачлалыг бодит байдлаар үзүүлэх, гардан хийх ур чадвар олгох сургалтууд багтжээ. Сургалтыг
- Японы Гастроэнтерологийн холбооны тэргүүн, профессор Хисао Тажири,
- Азийн Гастроэнтерологийн Институтын зөвлөх эмч доктор Мохан Рамчандань
- Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал, доктор Норияа Уэдо,
- Японы Жунтендо их сургуулийн захирал, профессор Такаши Яао,
- Монголын Гастроэнтерологийн холбооны тэргүүн Д. Даваадорж,
- Монголын Интервэйшнл Эндоскопийн Нийгэмлэгийн тэргүүн А. Баттулга нар тус тус удирдан явуулна.
Мэргэжлийн эмч нарт онолын мэдлэгийг гардан үйлдлийн ур чадвартай хамтран олгох ахисан түвшний сургалт бөгөөд EUS, POEM зэрэг улаан хоолой, ходоод, гэдсийг оношлох, шинэ сэдвүүдийг багтааж буйгаараа онцлог сургалт болж байна.