“Boeing”-ийн хамгийн эрэлттэй загварын хоёр ч онгоц осолдож, үйлдвэрлэлийн гарц буурч, нийлүүлэлтүүд зогссон зэрэг нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдэд хэдэн сар дамнан нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн онгоцны аюулгүй байдлын баталгаажуулалт хүсэж байгаа агаарын тээврийн компаниуд захиалгаа цуцлах, өрсөлдөгч компанид захиалга өгөх зэрэг нь экспортод илүү их сөрөг нөлөөтэйг анхааруулж байна.
Этиопт болсон ослоос хойш ослын шинжилгээний үйл явцыг ажиглаж ирсэн гэж БНХАУ мэдэгдлээ. Өнгөрсөн сард болсон ослын шинжилгээний хүрээнд АНУ-ын Агаарын тээврийн удирдах газрын санаачилгаар бүрдсэн олон улсын техникийн баг бүрэлдэхүүнд БНХАУ багтаж байгаа юм.
БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газар, онгоцны аюулгүй байдлын баталгаажуулалтын албаны захирал Шу Чаокун “Одоогоор онгоцны аюулгүй байдлын журамтай холбогдуулан БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газар “737 MAX” онгоцны удирдлагын хяналтын системийн бүтэц, өөрчлөлтийн талаар “Boeing” болон АНУ-ын Агаарын тээврийн удирдах газарт асуулга хүргүүлсэн. Хариуг хүлээж байна.
Техник шинжилгээний хамтарсан баг “737 MAX” загварын онгоцны удирдлагын системийн аюулгүй байдалд тусгай шинжилгээ хийж байгаа. Холбогдох дүрмүүдийг хангасан эсэхийг шалгаж, цаашид шаардлагатай сайжруулалт хийлгэхэд анхаарч байна” гэж мэдэгджээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN