БНХАУ-ын экологи болон байгаль орчны сайд Ли Ганжи “Бид 2018 онд агаарын бохирдлын хүрээнд төлөвлөсөн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэн” хэмээн өнгөрсөн бямба гарагт болсон ажлын уулзалтын үеэр хэллээ.
2018 онд Хятадын 338 хотод жилийн 79.3 хувьд нь агаарын чанар сайн байсан нь өмнөх оноос 1.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Агаарын бохирдлын гол хэмжигдэхүүн болсон PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нь хамгийн их агаарын бохирдолтой хотууд болох Бээжин, Тьянжин, Хэбэй орчимд жилийн дүнгээр 10 гаруй хувиар буурчээ.
Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд Лигийн хэлснээр БНХАУ хатуу хаягдлын хэмжээг жилийн дотор 46.5 хувиар бууруулж чадсан байна. Хятадын эрх баригчид 2018 онд хууль бус тээвэрлэлт болон аюултай хог хаягдлыг асгах асуудлын хүрээнд эрс арга хэмжээ авч, ийнхүү үр дүнд хүрчээ.
БНХАУ 2019 онд эдийн засгийн хөгжил болон хүрээлэн буй орчныг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулна гэдгээ амлаад байна.
Эх сурвалж: Chinadaily