Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны удирдах ажилтны уулзалтыг зохион байгууллаа. /2019.02.19/ Уулзалтад яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга удирдлага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал хашиж буй 65 удирдах албан тушаалтан оролцлоо.
Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүний 2019 оны анхны уулзалт нь энэ бөгөөд яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн албаны байгууллага хоорондын уялдааг бэхжүүлэх, ойлголтыг нэгтгэх, батлагдсан хууль, журам, дүрэм, шийдвэрийг хэрэгжүүлэхэд нь мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүд Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан батлагдсан болон батлагдан гарах 47 журам дүрэм, бусад баримт бичгүүдийн талаарх нэгдсэн ойлголт өгч, хариуцсан чиг үүргийн дагуу мэдээлэл хүргэлээ. Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт, сул орон тоог нөхөх, төрийн албаны чадахуйн зарчим, шатлан дэвшүүлэх тусгай шаардлага, төрийн албаны хүний нөөцийн аудит, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх харилцааг шинэчлэн мөрдөж буй хуулийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх талаар хөндөн ярилцав.
Төрийн албаны тухай хуульд төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангид байх, улс төрчдийн хүсэл зоригоос үл шалтгаалан ажиллах ёстой байгууллага бол Төрийн албаны зөвлөл гэдгийг хуульчилсан. Төрийн албыг шинэчлэх хүсэл эрмэлзэл эгэл жирийн албан хаагч бүрт байдаг. Гагцхүү төрийн албанд хаалгаар бус тооноор ороод хойморт залрах гэдэг хууль бус хүсэлтүүд төрийн албаны шинэтгэлд саад учруулдгийг сануулсан.
2017 онд батлагдсан Төрийн албаны хуулийн шинэтгэлийн гол агуулга мерит буюу чадахуйн зарчимд үндэслэсэн шатлан дэвшүүлэх карьерийн тогтолцоог хэрэгжүүлнэ. Мерит зарчмыг гадаадын улс орноос хуулбарласан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг ч чадахуйн зарчим нь Чингис хааны үеэс улбаатай байх үндэслэлтэй гэсэн сонирхолтой мэдээллийг өглөө.
Монгол төрд зөв хүмүүс ажиллуулж, бурууд хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх хууль эрхзүйн үндэс хэдийнээ бүрдсэн, гагцхүү хууль хэрэгжүүлэх хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчдод сануулав. Төрийн албаны хуулийг шинэчлэн мөрдсөнөөр албан тушаалтнуудын хуулиас давж гишгэх эрхийг хязгаарласан төдийгүй тэдний буруутай үйл ажиллагаанаас гарсан хохирлыг буцаан төлүүлэх болсныг ч дурдлаа.
Уулзалтын төгсгөлд төрийн албаны удирдах ажилтнуудад хандаж дараах чиг үүргийг өглөө. Үүнд:
Ашиг сонирхлын зөрчлөөс цаг тутамд ангид байх
Бодлогын зөвлөгөө үйлчилгээг боловсруулах, хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэх
Сорилтод бэлэн байж, менежмент хийх шинэ арга барилд суралцах
Мэдээлэл технологийн ур чадвараа дээшлүүлэх
Хүний нөөцийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болох зэрэгт анхааран ажиллах чиглэл өгсөн юм.