Хүүхдүүд биеийн тамирын дасгал хийж, зурагт үзэхээ багасгаснаар тэд жингийн илүүдэлд орох эрсдэл маш их буурна гэж шинээр явуулсан судалгаа харуулжээ.
Хүүхдийн эмнэл зүйн Америкийн академийн мэргэжилтнүүд эрэгтэй хүүхдүүд өдөрт наад зах нь 11 мянга, эмэгтэй хүүхдүүд өдөрт 13 мянган алхам хийх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Үүнээс гадна хүүхдүүд өдөрт нийт хоёр цаг зурагт үзэх нь зүйтэй гэж хэлжээ. Ихэнх хүүхдүүд энэ мөрдлөгийг тэр болгон дагахгүй байна гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Мэргэжилтнүүд Миннесота муж улсын бага сургуулийн долоогоос 12 насны 709 хүүхдэд нэг долоо хоногийн турш алхаа хэмжигч зүүлгэсэн байна. Тэд мөн хүүхдүүдийн зурагт үзэх хугацаа зэргийг судлажээ.
Эрдэмтэдийн санал болгосон мөрдлөгийг нийт эрэгтэй хүүхдүүдийн 12 хувь, эмэгтэй хүүхдүүдийн 16 хувь нь л дагаж байжээ. Мөрдлөгийг дагадаггүй эрэгтэй хүүхдийн 35 хувь, эмэгтэй хүүхдийн 40 хувь жингийн илүүдэлтэй гарсан байна.
С.Отгонбаяр