Халаасанд мөнгө байвч шатахуун авч чадахгүйн гачланд манай улс нэрвэгдээд байна. Шатахууны импортын дийлэнх буюу 97 орчим хувийг ОХУ-аас авдаг манай улсын хувьд нийлүүлэлтийн багахан доголдол дотоодын зах зээлд шууд нөлөөлдөг.
ОХУ, Украины дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Дайны жилүүдэд ОХУ-ын шатахуун үйлдвэрлэл, экспортод өөрчлөлт гарах эрсдэл байсаар ирсэн. Гэвч Монгол Улс шатахуун нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, нөөц бүрдүүлэх асуудалд дорвитой арга хэмжээ аваагүйг энэ зуны хомсдолоос харж болох юм.
Өнөөдөр шатахуун түгээх станцуудын үүдэн дэх урт дараалал, хэрэглээнд хязгаарлалт тавьж буй нь зөвхөн нийлүүлэлтийн асуудал биш. Монгол Улс хэдий хэмжээний шатахууны нөөцтэй, тэр нөөц хэд хоногийн хэрэглээг хангах боломжтой вэ? гэх илүү том асуудлыг хөндөж байна.
Өнөөдрийн нөхцөл байдлын цаана ирээдүйд зориулсан нэг томоохон хөрөнгө оруулалт эхэлжээ.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тодруулбал, 19 аж ахуйн нэгжийн 23 төсөлд нийт 255,725 м³ агуулах сав барихаар төлөвлөжээ. Эдгээр төсөлд нийт 312.96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ба үүний 297.52 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Зээлийн хүүгийн есөн хувийг төр хариуцаж, үлдсэн зургаан хувь болон эрсдэлээ ААН өөрөө хариуцах юм.
Барилга угсралтын ажлын эхний шатанд буюу 5-10 хувийн гүйцэтгэлтэй зургаан төсөл байна. Эдгээр нь газар шорооны, суурийн, барилгын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.
- Интернэшнл рөүд ХХК
- Либра энержи ХХК
- Содон ойл трейд ХХК
- Өү жи энержи ойл ХХК
- НИК ХХК
- Ди Би Ойл ХХК
Барилга угсралтын 25-40 хувийн гүйцэтгэлтэй долоон төсөл байна. Эдгээр нь барилга байгууламжийн үндсэн хийц, хадгалах савны суурилуулалт, технологийн тоног төхөөрөмжийн угсралтыг үе шаттай хэрэгжүүлж байна.
- Петрохаан ХХК
- Синчи ойл ХХК
- Газ ойл нефть ХХК
- Шинэ эрин ойл ХХК
- Хөрс автосервис ХХК
- Шунхлай ХХК
- Монсуль ХХК
Агуулахын барилга, байгууламжийн угсралтын 85 хувийн гүйцэтгэлтэй зургаан төсөл байна. Барилга угсралтын үндсэн ажил дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга, ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа юм.
- Морьт говь ойл ХХК
- Тэс петролиум ХХК
- Сод монгол групп ХХК
- Веллком ХХК
- Петролайн ХХК
- Сан петролиум ХХК
Энэ сарын 20-нд "Сан петролиум" ХХК-ийн барьж буй 16 мянган м³ багтаамжтай газрын тосны агуулах ашиглалтад орно гэв. Энэ сав нь хоёр салаа төмөр замаар нэгэн зэрэг 14 вагон хүлээн авах хүчин чадалтай. Нийт 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Үүний 10 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр арилжааны банкнаас авчээ.
Энэхүү агуулах ашиглалтад орсоноор “Улаанбаатар хотын 13 хоногийн шатахууны хэрэглээг хангана" гэж “Сан Петролиум” ХХК-ийн төслийн удирдагч Б.Нямбаяр хэлэв.
-162920-196856030520260810162930.jpeg)
"Шунхлай" ХХК дангаараа 98 мянган м³ багтаамжтай агуулахын төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хөрөнгө оруулалт 151 тэрбум төгрөг. Үүнийг банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд тус бүр нь 14 мянган м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй нийт долоон босоо ган сав барих юм.
Төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй, 2028 оны нэгдүгээр сарын нэгэнд барилга угсралтыг бүрэн дуусгаж, ашиглалтад орно гэв. Уг агуулах сав ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгална гэж “Шунхлай” ХХК-ийн техник, технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлсэн юм.
Эдгээр нь ирээдүйн нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит хөрөнгө оруулалт болохоос өнөөдрийн хомсдолыг шийдэхгүй. Ямартаа ч Монгол Улс шатахуунаа хаана хадгалахаа ийнхүү шийдэж эхэлжээ. Харин тэр савыг ямар хэмжээний нөөцөөр, тогтвортой нийлүүлэлтээр дүүргэх, эсэх нь асуулт хэвээр байна.
Учир нь агуулахууд барьснаар шатахуунтай байх баталгаа болохгүй. Нийлүүлэлт тасалдвал хэчнээн том сав барьсан ч хомсдолыг арилгаж чадахгүй.
Халаасандаа мөнгөтэй ч шатахуунгүй зогсохгүйн тулд Монгол улсад зөвхөн сав биш, найдвартай нийлүүлэлт, хангалттай нөөц, тодорхой бодлого хэрэгтэй байна.