Олон улс, улсын чанартай 7957 км хатуу хучилттай авто зам ашигласны төлбөрийг нийт 33 төлбөр авах цэгээр дамжуулан авч байна.
Зам тээврийн яам төлбөр авах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, зам хэрэглэгч нарт түгжрэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнгөрсөн сараас үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан. Сүүлийн гурван жилийн авто зам ашигласны төлбөрийн орлогын хэмжээ дараах байдалтай байна.
|
№ |
Огноо |
Төлөвлөгөө (сая төгрөг) |
Гүйцэтгэл (сая төгрөг) |
|
1 |
2024 |
25,000.0 |
26,700.0 |
|
2 |
2025 |
30,000.0 |
33,551.0 |
|
3 |
2026-6 сар |
32,000.0 |
13,200.0 |
Авто зам ашигласны төлбөр нэмэх үндэслэл
Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг Авто замын санд төвлөрүүлж, авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварын ажилд зарцуулдаг. Тус шаардлагатай зардлын дөнгөж 12 хувийг авто зам ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлж байна. Үүнд:
Урсгал засвар, арчлалт: Улсын чанартай 14909 км авто замын сүлжээ, үүнээс 7957 км хатуу хучилттай авто замын урсгал засвар, арчлалтын ажлын зардлыг Санхүү төсвийн болон Авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2016 оны 152/101 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Авто зам, гүүрний арчлалт, засварын ажлын зардлын суурь норм” ЗЗБД 84-021-2016 нормативаар тооцдог.
Тус нормативыг үндэслэн өнөөгийн үнийн өсөлт, инфляцтай харьцуулан тооцож үзэхэд 14909 км авто замын урсгал засвар, арчлалтад жилдээ 215.0 тэрбум төгрөг шаардлагатай.
Ээлжит засвар: Олон улс, улсын чанартай авто замын 2025 оны жилийн эцсийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаагаар 7957 км хатуу хучилттай авто замын 59% буюу 4695 км авто замд ээлжит засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Жил тутамд 200 км-т ээлжит засвар хийхээр (1 км ээлжит засварын дундаж төсөв 350.0 сая) тооцоход жилдээ 70.0 тэрбум төгрөг шаардлагатай болно.
Дээрх хоёр дүнг нийлүүлэн тооцоход 14909 км авто зам, үүнээс 7957 км хатуу хучилттай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварт жилдээ 285.0 тэрбум төгрөг шаардлагатай байна. Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг хамгийн сүүлд шинэчилсэн.
Тус тогтоол гарсан өдрөөс хойш авто замын засвар, арчлалтын ажилд хэрэглэх голлох материал болон бензин, дизелийн түлшний үнэ 64-160 хувиар нэмэгдсэн байна.
|
Материал, шатахуун |
2016 он (төгрөг) |
2026 оны 6 сарын байдлаар (төгрөг) |
Үнийн өсөлт (%) |
|
Дизелийн түлш (л) |
1680 |
4320 |
160 |
|
Бензин АИ-92 (л) |
1580 |
2590 |
64 |
|
Асфальтбетон (тн) |
160000 |
280000 |
75 |
|
Цемент (тн) |
160000 |
380000 |
137 |
|
Буталсан чулуу, дайрга (м3) |
8000 |
18000 |
125 |
|
Асфальтбетон хучилтын нүхэн засвар буюу нөхөөс (1 м2) |
55000 |
110000 |
100 |
Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож байх үеийн нэг км авто зам барих дундаж өртгийг хүснэгтэд үзүүлэв.
|
№ |
Засгийн газрын тогтоолоор баталсан төлбөрийн хэмжээ |
Төлбөрийн хэмжээ |
Тогтоол батлагдах үеийн 1 км авто зам барих дундаж өртөг (төгрөг) |
|
|
1 |
2002 оны 177 дугаар тогтоол |
Суудлын тэрэг |
500 |
130,000,000.0 |
|
Зорчигч тээвэр |
800-1500 |
|||
|
Ачаа тээвэр |
800-1500 |
|||
|
2 |
2011 оны 106 дугаар тогтоол |
Суудлын тэрэг |
500 |
500,000,000.0 |
|
Зорчигч тээвэр |
800-1500 |
|||
|
Ачаа тээвэр |
1000-5000 |
|||
|
3 |
2016 оны 103 дугаар тогтоол |
Суудлын тэрэг |
1000 |
650,000,000.0 |
Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа нэг км хатуу хучилттай авто замын дундаж төсөвт өртөг 1,800.0 сая төгрөг байгаа нь 2016 оны 1 км зам барих өртгөөс 2.8 дахин өндөр байна. Олон улс, хөрш зэргэлдээ улс орнуудын авто зам ашигласны төлбөр хураамжаас хэд дахин бага төлбөр авч байна.
Манай улсад олон улс, улсын чанартай авто замд ойролцоогоор 200 км тутамд байрлах төлбөр авах цэгээр дамжуулан авто зам ашигласны төлбөр авдаг. Өөрөөр хэлбэл суудлын автомашин 1 км авто замаар зорчиход 5 төгрөгийн төлбөр төлдөг гэсэн тооцоо гарах ба хөрш зэргэлдээ болон бусад улс орнуудын авто замын төлбөрийн дүнтэй харьцуулахад, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Энэтхэг, Турк, Казакстан улсын 1 км авто зам ашигласны төлбөрийн хэмжээ манайхаас олон арав дахин өндөр байдаг.
Оросын Холбооны Улс: Засгийн газрын тогтоолоор нийтийн эзэмшлийн авто замд 12 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслээс төлбөр авдаг ба 1 км дунджаар 107 төгрөгийн төлбөр авч байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Төлбөр хураамжийн хэмжээг Зам, тээврийн яам нь баталдаг. Авто замын төрөл, тээврийн хэрэгслийн ангилал зэргээс төлбөрийн хэмжээ хамаардаг бөгөөд үндэсний хэмжээний баяр ёслол болон амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй болгодог. 1 км авто замд дунджаар 213 төгрөгийн төлбөр авч байна.
|
Улс |
1 км замын дундаж төлбөр (төгрөг) |
|
Монгол |
5 |
|
ОХУ |
107 |
|
БНХАУ |
213 |
|
БНСУ |
250 |
|
АНУ |
215 |
|
Энэтхэг |
107 |
|
Турк |
90 |
|
Казакстан |
214 |
Манай улс олон улсын жишгээс хэт бага буюу 20 дахин бага замын хураамж авч байна. Өөрөөр хэлбэл манай улсад суудлын автомашинаас 1000 төгрөгийн хураамж байгаа бол олон улсад дунджаар үүнээс 20 дахин их буюу 20000 төгрөгийн авто зам ашигласны төлбөрийг авч байна.
Авто замын засвар арчлалт бүрэн хэмжээгээр хийгдэхгүй байгаагаас гарч буй үр дагавар
Авто замын засвар арчлалт норматив хугацаанд хийгдэхгүй байгаагаас шалтгаалан авто зам эвдэрч тэгш байдал алдагдан тээвэр ашиглалтын зардал болон зам хэрэглэгчийн зардал жил ирэх бүрт нэмэгдэж байна.
Тээвэр ашиглалтын зардал: Авто замын тэгш байдал алдагдаж, тэгш байдлын индекс өндөр байхын хэрээр тээвэр ашиглалтын зардал эрс нэмэгддэг бөгөөд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран 1 километр тутамд тээвэр ашиглалтын зардал 0.23-2.07 ам доллараар нэмэгддэг байна.
|
№ |
Тээврийн хэрэгсэл |
Тээвэр ашиглалтын зардлын өсөлт (төг) |
|||
|
1 км-т |
10 км-т |
100 км-т |
|||
|
1 |
Суудлын автомашин |
0.23 долл/км |
782 |
7820 |
78200 |
|
2 |
Автобус |
1.06 долл/км |
3604 |
36040 |
360400 |
|
3 |
Ачааны автомашин |
2.07 долл/км |
7038 |
70380 |
703800 |
Зам хэрэглэгчийн зардал: Зам хэрэглэгчийн зардлыг тооцохдоо зорчих хугацааны бууралтыг эдийн засгийн гол өгөөж болгон авч үздэг. Судалгааны үр дүнгээс авч үзэхэд авто замын тэгш байдлын индекс “2”-оос “7” болж өсөхөд тухайн авто замаар зорчих суудлын автомашины хурд 60 км/цаг-аас 45 км/цаг болж буурдаг байна.
Энэ үзүүлэлт болон “цаг хугацааны үнэ цэнэ”-ийн үзүүлэлтийг харьцуулан тооцож үзээд зам хэрэглэгчийн зардлыг дараах байдлыг гаргасан байдаг.
|
№ |
Тээврийн хэрэгсэл |
Зам хэрэглэгчийн зардлын өсөлт (төг) |
||
|
1 км-т |
10 км-т |
100 км-т |
||
|
1 |
Автобус |
138.2 |
1382 |
13820 |
|
2 |
Суудлын автомашин |
304.3 |
3043 |
30430 |
Авто замын арчлалт, засварыг норматив хугацаанд нь хийгээгүйн улмаас авто замд эвдрэл гарч тэгш байдал алдагдсанаас шалтгаалан нэгж суудлын автомашин 100 км зорчиход 78200.0 төгрөгийн тээвэр ашиглалтын зардал, 30430.0 төгрөгийн зам хэрэглэгчийн зардал, ачааны автомашин 100 км тээвэр хийхэд 703800.0 төгрөгийн тээвэр ашиглалтын зардал тус тус гаргадаг гэсэн тооцоо судалгаа гарсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хүн амын дундах зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин 100 мянган хүнд 21 байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 4.3-аар өндөр байна.
Статистикаар 2025 онд 24574 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 528 хүн амь насаа алдсан байна. Хэдийгээр энэхүү нөхцөл байдалд жолоочийн буруутай үйлдэл, явган зорчигчийн буруутай үйлдэл голлон нөлөөлж байгаа боловч авто замын эвдэл, бэлэн бус байдлаас шалтгаалан осол аваар цөөнгүй тоогоор гарч байна.
Санал Нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд:
Монгол Улсад ашиглагдаж байгаа олон улс, улсын чанартай 14909 км, үүнээс 7957 км хатуу хучилттай авто замын арчлалт, урсгал засвар, ээжлит засварын ажилд шаардлагатай хөрөнгийн дөнгөж 12%-ийг авто зам ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлж байна.
Хамгийн сүүлд буюу 2016 онд төлбөрийн хэмжээг суудлын автомашинаас 1000 төгрөг, ачааны автомашинаас 10 мянган төгрөг авахаар тогтоосноос хойш 10 жил өнгөрч нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Авто замын засвар, арчлалтад голлон хэрэглэдэг материал түүхий эд болон бензин шатахууны үнэ 1-1.5 дахин нэмэгдэж, 2016 онд 1 км авто замыг ойролцоогоор 650.0 сая төгрөгөөр барьж байсан бол өнөөдөр 1 км авто замын өртөг дунджаар 1.8 тэрбум төгрөг болж нэмэгдээд байна.
Олон улсад, хөрш зэргэлдээ орнуудад авч байгаа авто зам ашигласны төлбөрөөс даруй 20 дахин бага төлбөр авч байна.Авто зам эвдэрч, тэгш байдал алдагдсанаас шалтгаалан тээвэр ашиглалтын зардал болон зам хэрэглэгчийн зардал нэмэгдэж, авто зам дээр осол аваар гарах нөхцөл нэмэгдсээр байна.
Иймд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин, боломжийг харгалзан үзэж, авто зам ашигласны төлбөрийг эхний ээлжид “3 дахин” нэмэх саналыг Засгийн газрын гишүүдэд танилцуулж байна.
Ингэж нэмснээр суудлын автомашинаас 3000 төгрөг, ачааны автомашинаас 30000 төгрөгийн төлбөр авах бөгөөд Улсын төсөв, авто замын санд жилдээ 100 орчим тэрбум төгрөг төвлөрч олон улс, улсын чанартай авто замын урсгал засвар, арчлалт, ээлжит засварт шаардагдах 285.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн 35 орчим хувийг бүрдүүлэх боломжтой гэж ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ мэдээлэв.