Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно.
Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Дэлхийн цомын найман удаагийн түрүүтэй Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан билээ. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, 2016 оны тус тэмцээний хүрэл медальт Гүрж, Ази тивийн төлөөлөл Японы шигшээ багтай “А” хэсэгт багтсан.
ДБНХ (UWW)-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг Ираны багийн оронд оролцох боломж олгон урьсан юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр,
- 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга,
- 65 кг-д Б.Батмагнай,
- 70 кг-д С.Ганбаяр,
- 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран,
- 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү,
- 86 кг-д О.Үйтүмэн,
- 92 кг-д Л.Төртогтох,
- 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон.
Багийн ахлагчаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллана.