ДАШТ-ий сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Одоогоор шөвгийн 16-д өрсөлдөх 8 багийн нэрс тодорхой болоод байгаа бол өнөөдөр ээлжит 4 багийн нэрс тодорхой болох юм. 22:00 цагаас “F” хэсгийн тоглолтууд болох Өмнөд Солонгос болон цомыг хамгаалагч Германы шигшээ багуудын тоглолт явагдах юм. Казань Арэнад явагдах хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Өмнөд Солонгосоос багийн ахлагч Ки Сун Ён өнөөдрийн тоглолтод бэртлийн улмаас оролцох боломжгүй. Харин Германаас өмнөх тоглолтод улаан хуудас хүртсэн Жэром Боатэнг өнөөдрийн тоглолтод оролцхооргүй болсон бол өнгөрсөн тоглолтыг бэртлийн улмаас өнжөөд байсан Матц Хуммэлс гарааны бүрэлдэхүүнд гарах боломжтой.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 3 удаа таарч тоглож байсан бөгөөд 1994 болон 2002 оны ДАШТ-үүдэд тоглож Германы ялалтаар өндөрлөж байсан. Өмнөд Солонгосын цорын ганц хожил нь 2004 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд тохиож байв.
Холбоотой статистик
Сон Хён Мин Мексикийн эсрэг тоглолтод хаалгаруу 8 цохилт хийж анхны гоолоо оруулсан.
Өмнөд Солонгос өнгөрсөн хоёр тоглолтод хоёуланд нь торгуулийн цохилтоос гоол алдаад байна.
ДАШТ-ий сүүлийн 4 тоглолтод ялагдал хүлээгээд байгаа Өмнөд Солонгос хамгийн сүүлд ийм хэмжээний тааруу амжилтыг 1986-1990 оны хооронд үзүүлж байсан.
Герман ДАШТ-д Азийн багуудын эсрэг 5 тоглохдоо нэг ч хожигдож байгаагүй.
Герман томоохон тэмцээний сүүлийн 17 тоглолтын 15д нь ялалт байгуулаад байгаа.
Тоони Кроос шигшээ багийнхаа төлөө сүүлийн 5 тоглолтод 5 гоолд оролцоод байна. ( 3 гоол, 2 гоолын дамжуулалт )
Иошуа Киммих энэ удаагийн ДАШТ эхэлсэнээс хойш 22 хөндлөн дамжуулалт өгөөд байгаа нь бүх тамирчдыг тэргүүлэх үзүүлэлт.