Үргэлжлэн орж буй борооны улмаас Баян-Өлгий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг дуудлагууд их байгааг албаныхан мэдээлж байна.
Цаашид ч бороотой өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй юм. Үер, усны гамшиг нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирддог. Улмаар сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг байна.
Иймд иргэдэд үер, усны аюулын дараа эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлэх Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.