Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт, дугаарын хязгаарлалтын асуудлаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийх гэж байна.
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхэлж буйтай холбогдуулан өнөө өглөөнөөс эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаалаа.

Уг гарцыг хааж, Замын цагдаагийн уулзвар дахь гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор 5 түр зам нээлээ.
Шинээр гаргасан түр замууд:
- Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
- Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон
- Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам
- Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ.
- Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлшөөний эрчмийг нэмэгдүүлж байна.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, "Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.
Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Ирэх пүрэв гаригт 22.00 цагаас даваа гарагийн өглөөний 07.00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн.
Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээрх төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана.
Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарьт ямар өөрчлөлт оруулах талаар олон санал гарч байна. Үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ" гэв.