Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шаардлагыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй, Гэхдээ энэ хугацаанд инфляцийн өсөлт 30 шахам хувиар өссөн байна. Дэлхийн банк, үндэсний статистикийн газартай хамтарсан судалгааны дүнгээр ядуурлын тевшин 29.6 хувьд хүрсэн нь төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлага байгааг харуулж байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ирсэн багш нарын төлөөлөл хэлж байлаа.
Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “2017 оны сүүлээр багш нар тэмцэл хийснээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй байна.
Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хэцүү болсоор байгаа тул бид дараах таван шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Бидний шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд үйлдвэрчний эвлэл хуулиар олгогдсон эрхийн дагуу тэмцлийн үйл ажиллагаагаа тавдугаар сарын 1-ээс эрчимжүүлнэ” гэлээ.
Тэрбээр Засгийн газарт дараах таван шаардлагыг хүргүүлснээ танилцуулсан юм. Үүнд:
- Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
- “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
- УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
- Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх
- БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах зэрэг шаардлагуудыг хүргүүлж байгаа юм.
2017 онд багш нар болон ШУ-ы салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх, бодит орлогоо нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага тавьж, ажил хаялт хүртэл зарлаж байсан. “Тухайн үед манай улс эдийн засгийн хямралтай байсан тул бид энэ асуудлыг хойшлуулсан. Харин энэхүү шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар дахин ажил хаялт зарлаж, улмаар 2018-2019 оны хичээлийг эхлэхгүй ч байх магадлалтай” гэдгийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн ҮЭХ-ы дарга Т.Баясгалан хэллээ.
Уг шаардлагын хариуг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлээ эрчимжүүлэхээ үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.
Б.Намуунцэцэг