Нийслэлийн цагдаагийн газраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хүрээнд бүртгэлийн арга хэмжээг эхлүүлсэн байна. Арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж буй, үйлдэл дээрээ баригдсан этгээдүүдэд зан үйлд нөлөөлөх сургалт зохион байгуулжээ.
Халаасны хулгайчид удаа дараагийн үйлдлээр баривчлагддаг боловч эргэн хулгай хийдэг учир тэдэнд зан үйлийн сургалт хийх шаардлагатай байдаг аж.
Арван настайгаасаа эхлэн халаасны хулгайн хэрэг үйлдэж, хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байжээ
Тухайлбал “Зөрчлийн хуулиар өмнө нь хоёр удаа хулгайн хэргээр 7-30 хоног баривчлагдсан этгээд дахин үйлдэл дээрээ баригдсан. Энэ этгээд нь шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар хулгайг амжиргааны эх үүсвэрээ болгосон хэмээн хүндрүүлсэн нөхцөлөөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах болж байна” хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа хэлж байна.
Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлддэг хоёр бүлэг арван этгээдийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Уг этгээдүүд насанд хүрээгүй бөгөөд арван настайгаасаа эхлэн халаасны хулгайн хэрэг үйлдэж, хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Тэд олон нийтийн газарт иргэдийг сонин сэтгүүл, бохь чихэр зарах нэрийдлээр анхаарлыг нь сарниулан эд зүйлсийг нь хулгайлдаг болохоо мэдүүлжээ. Хулгайн замаар олсон эд зүйлсээ борлуулан хоол идэх, компьютер тоглох зэргээр үрсэн болохоо хэлж байна.
Мөн иргэдийн мэдээллийн дагуу автобусны буудал дээр иргэдийн халааснаас гар утас хулгайлдаг этгээдийг илрүүлэн баривчилжээ.