АНУ-ын арми хиймэл оюун ухааны тусламжтайгаар дулааны зургаас хүний царайг таних технологи хөгжүүлж байна. Тэгэхээр тун удахгүй Америкийн Засгийн газар барилгын гаднаас дотор нь сууж байгаа хүмүүсийг царайгаар нь таньдаг болох нь.
Армийн судалгааны лабораторийн эрдэмтэн Бенжамин Ригганаар ахлуулсан багийнхан дулааны камераар авсан зургаас царай таних аргыг боловсруулсан судалгааны тайлангаа нийтэлжээ.
Дулааны камерын хувьд Америкийн армийн нисдэг тэрэг, хуягт тэрэг зэрэг тээврийн хэрэгслүүд ихэнх нь ийм камертай байдаг аж. Түүнчлэн дулааны камерыг суурилуулах, зөөврийн байдлаар ашиглах нь тийм ч үнэтэй шийдэл биш юм.
Учир нь хиймэл оюун ухаанд суурилсан царай таних системийг шууд камер дээр нь суулгах шаардлагагүй бөгөөд авч ирсэн зургууд дээр анализ хийж болох аж.
Тэгэхээр ойрын ирээдүйд Америкийн арми тодорхой байршилд хүмүүс байгаа эсэхийг мэдэхээс гадна хэн хэн байгаа гэдгийг мэддэг болох гэж байна.