Дэлхийн нийт эрчим хүчний тал хувийг нэг тэрбум хүн хэрэглэж байгаа бол эсрэгээрээ үлдсэн бүх хүн нөгөө талийг нь хэрэглэдэг гэсэн тоо байдаг. Үүнээс Хятадын эдийн засгийн үсрэнгүй өсөлт эрчим хүчний асар их эх үүсвэр болон үйлдвэрлэлийг шаардаж байгаа.
Одоогоор төдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чадаж байгаа ч дундаж хятад хүний хэрэглээ нь Америкийн дундаж нэг хүний хэрэглээний 1/6-т дөнгөж хүрдэг байна. Монгол Улсын хэмжээнд 2017 онд 5,9 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 1,4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолсон байдаг.
Эрчим хүчний хэрэглээ жил тутам 5 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа. Ийнхүү өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх шаардлагатайг салбарынхан болон төр засгийн зүгээс нилээн онцлох болжээ.