Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан цомын аялал өндөрлөж, тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-д ирсэн байна. Цом Оросын дотоодын хотуудаар аялж дууссанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм. Цомын буухиа аялал Оросын Владивосток хотод газардсан бөгөөд 6 тив, 51 орноор аялж дуусаад ОХУ-д ирж байгаа нь энэ юм. Цомын аялал Монгол улсаар ч мөн үргэлжилсэн билээ.
Цом Оросын Новосибирск, Екатеринбург, Самара, Казань, Нижний Новгород, Ростов, Санкт Петербург, Москва хотуудаар аялах юм байна. 1930 оноос хойш зохиогдож буй дэлхийн аваргын тэмцээний түүхэнд цомыг хамгийн урт аялуулсан тохиолдол энэ болж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын 11 хотын 12 цэнгэлдэхэд 6-р сарын 14-өөс 7-р сарын 15-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд 7-р сарын 15-ны өдөр ялагч тодорч цомыг өргөх юм. Тэмцээний түүхэнд хамгийн олон удаа Бразил 5 , Герман 4 удаа аварга авч байсан түүхтэй.