2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Инфляцын түвшин Улаанбаатар хотод 16 хувьтай байгаа бөгөөд иргэдийн медиан цалин 1,066,067 төгрөг байна.
Иргэдийн худалдан авах чадвар өдөр өдрөөр буурсаар байгаа энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн бэлтгэл базаахад хэчнээн төгрөг шаардагдаж буйг тооцоолохоор Дүнжингарав худалдааны төвийг зорив. Тус төвөөс гурван хүүхэдтэй гэр бүл дүрэмт хувцас болон цэцэрлэг, сургуулийн хичээлийн хэрэглэл цуглуулахад 500 мянган төгрөг болж байгаа юм.
Тэдгээр нь зөвхөн эхний ээлжид хэрэглэх буюу цөөн тоогоор худалдан авсан хичээлийн хэрэглэл бөгөөд нэмэлтээр цэцэрлэгийн хүүхдийн унтлагын хувцас, ангидаа өмсөх биед эвтэйхэн гутал хувцас, трико, сурагчид дүрэмт хувцасныхаа доор өмсөх гутал зэргийг багтаагаагүй тооцоолол юм. Эдгээрийг нэмбэл бүр ч өндөр зардал гарна.
Энэ хичээлийн жилд сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн онтой харьцуулахад багц үнээрээ 10-60 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, өнгөрсөн онд бага ангийн эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас 88 мянга байсан бол энэ жил дотоодын үйлдвэрийнх зарим нь 115 мянган төгрөг буюу 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Харин бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас 117 мянга байсан бол 165 мянган төгрөгийн үнэтэй болсон байв. Дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ мөн л 20-40 мянган төгрөгөөр, ахлах ангийнх 50-60 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Цэцэрлэгт хэрэглэдэг хичээлийн хэрэглэлийн жагсаалтыг хараад ариун цэврийн хэрэглэлүүдийг цөөхөн ширхгээр худалдан авахад хэд болох талаар худалдагчаас асуухад 30 гаруй мянган төгрөг болж байв.
Худалдагч “Одоо улам үнэтэй болно. Та хичээлийн хэрэглэл цуглуулж байгаа эхний хүн болохоор арай хямд өгье. Жишээ нь салфеткийг бусад лангуунд 4000 төгрөгөөр зарж байгаа. Танд 3000 төгрөгөөр өгье” гэв.
Харин бага ангийн сурагчдын тухайд дүрэмт хувцастайгаа нийлээд нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүгд нийлээд 200 орчим мянган төгрөг боллоо.
Үүнд хичээлийн цүнх, гутал багтаагүй бөгөөд зөвхөн дүрэмт хувцас, цөөн тооны дэвтэр болон үзэг, харандаа, будгийн харандаа, цавуу, дэвтрийн хавтас зэрэг хичээлийн хэрэгслүүд орж байгаа юм. Нийтдээ цэцэрлэгийн насны нэг, сургуулийн насны хоёр хүүхдийн хичээлийн хэрэглэл худалдан авахад 500 орчим мянган төгрөг зарцуулахаар байна.
Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулж буй иргэн А.Дашням “Би дөрвөн хүүхэдтэй. Том нь энэ жил оюутан болж байна. Гурван хүүхдийн хичээлийн хэрэглэлийг цуглуулахад 500-600 мянган төгрөг болох төлөвтэй байна. Нэг нь өнгөрсөн жил авсан дүрэмт хувцсаа өмсчихнө. Хоёр хүүхдэдээ цамц, өмд, сарафан авна. Бас сургуулиас биеийн тамирын хувцас ав гэж хэлдэг. Тэрийг авбал бараг 1 сая төгрөг болох байх. Аваагүй дутуу юм байгаа. Энэ жил юм үнэтэй байна. Жил болгон л нэмэгдэх юм” гэв.
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж амжаагүй байгаа эцэг, эхчүүдэд зориулан цэцэрлэг, сургуулийн хичээлд хэрэглэх бичиг хэргийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээр хүргэж байна.
Хичээлийн хэрэглэл | Хүүхэд 1 /цэцэрлэгийн дунд бүлэг/ |
Хүүхэд 2 /ЕБС-ийн бага анги/ |
Хүүхэд 3 /ЕБС-ийн дунд анги/ |
|||
Үнэ | Нэгж үнэ, ширхэг | Нийт үнэ | Нэгж үнэ, ширхэг | Нийт үнэ | Нэгж үнэ, ширхэг | Нийт үнэ |
Номын хавтас | 1000, 5ш | 5000 | 1000, 5ш | 5000 | ||
Үзэгний сав | 15000 | 20000 | ||||
Гуашь- 6 өнгөтэй | 6000, 1ш | 6000 | ||||
Өнгийн цаас | 3000, 1ш | 3000 | ||||
Зургийн дэвтэр | 1500, 2ш | 3000 | 3000, 3ш | 9000 | 8500, 1 ш | 8500 |
Дэвтэр 48х | 1300, 4 ш | 5200 | ||||
Дэвтэр 36х | 1000, 5ш | 5000 | ||||
Дэвтэр 24х | 800, 2ш | 1600 | ||||
Офицер шугам | 2000, 1ш | 2000 | ||||
12 өнгийн тосон харандаа | 8000, 1ш | 8000 | ||||
12 өнгийн харандаа | 8000, 1ш | 8000 | 15000, 1ш | 15000 | ||
Баримлын шавар | 5000, 1ш | 5000 | ||||
Шугамны ком /градус заадаг/ | 6000, 1ш | 6000 | ||||
Уян шугам 20см | 1500, 1ш | 1500 | 1500, 1ш | 1500 | ||
Үзгэн бал zero | 1200, 6ш | 7200 | 1200, 6ш | 7200 | ||
Цаасны цавуу | 2500, 1ш | 2500 | 2500, 1ш | 2500 | 2500, 1ш | 2500 |
Балын харандаа | 1000, 1ш | 1000 | 1000, 2ш | 2000 | 1000, 2ш | 2000 |
Бийр | 1000, 1ш | 1000 | ||||
Ватум цаас | 25000, 1ш | 2500 | ||||
Дэвтрийн хавтас | 2500, 10ш-тэй | 2500 | 2500, 10ш-тэй | 2500 | ||
Үзүүрлэгч | 1500, 1ш | 1500 | 1500, 1ш | 1500 | ||
Дүрэмт хувцас /хүү/ | 115,000 | 198,000 | ||||
Цэцэрлэгийн ариун цэврийн хэрэглэлүүд /Цөөн ширхгээр/ |
||||||
Хөөсөн саван | 5500, 2ш | 11,000 | ||||
Сойз | 3500, 1ш | 3500 | ||||
Оо | 3500, 1ш | 3500 | ||||
Ариун цэврийн цаас | 2500, 2ш | 5000 | ||||
Салфетка | 3000, 2ш | 6000 | ||||
Нийт үнэ | 61,000 | 160,800 | 256,900 | |||
Бүгд | 478,700 |