Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны ээлжит зургадугаар зөвлөгөөн “Тогтвортой хөгжил” уриан дор энэ оны наймдугаар 31-ний өдөр болов. Тус зөвлөгөөнд Азийн 20 орны 24 цагдаагийн сургууль, хамтын ажиллагаатай гурван орны цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч бөгөөд БНСУ-ын Үндэсний Цагдаагийн Их Сургуулийн ерөнхийлөгч, ахлах хурандаа Сонг Жонг-Аэ зөвлөгөөнийг нээж, сүүлийн гурван жилийн хугацаанд Ковид-19 тахлын нөхцөлд бие биеэ дэмжиж, учирч буй хүндрэл бэрхшээлээ хуваалцаж ирсэн гишүүн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.
Тус зөвлөгөөнөөр Азийн цагдаа, хүчний сургуулиудын багш, албан хаагч, сонсогч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, холбоонд шинээр гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Узбекстан улсын Олон нийтийн аюулгүй байдлын их сургууль, Катарын цагдаагийн коллежийн хүсэлтүүдийг тус тус хэлэлцэх, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох, холбооны ээлжит долдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах улс, сургуулийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Холбооны ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг дотоод дүрмийн дагуу 2021 онд Азийн гишүүн 24 сургуулийн захирлуудын дунд нээлттэй зарласан. Үүнд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар, БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн дэд захирал, доктор, дэд профессор Тран Хонг Куанг нар нэр дэвшсэн.
Үүнээс санал хураалтын дүнгээр олонхын санал авч Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор цагдаагийн хурандаа П.Батбаатар дэд ерөнхийлөгч боллоо. Мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн захирал, ахлах хурандаа Сонг Жонг Аэ-г улираан тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.
Мөн дараагийн зөвлөгөөнийг зохион байгуулагч орныг сонгох санал хураалтаар Дотоод хэргийн их сургууль шалгарч, 2023 онд болох Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (APTA)-ны долдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах эрхийг авсан байна.
Ташрамд дуулгахад, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн санаачилгаар 2015 онд байгуулагдаж, одоогоор Азийн 17 улсын 31 сургалтын байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Дотоод хэргийн их сургууль нь тус холбоонд 2015 онд элсэн орсноос хойш сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.